Skip to main content

Ажиллагсдын үнэмлэх шинэчлэгдэж, карт уншигч төхөөрөмжүүд ажилд орлоо

    “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсдын үнэмлэх шинэчлэгдсэн нь олон үйлчилгээ хүртэх боломж бүрдэж байна. RFID төрлийн картын шинэ үнэмлэх нь програмын хязгааргүй учраас олон төрлийн төхөөрөмж дээр уншигдах боломжтой аж.

     “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор шалган нэвтрүүлэх постууд болон Ерөнхий захиргааны байруудад хяналтын карт уншигч төхөөрөмжүүдийг суурилуулж ажилд орууллаа. Ингэснээр ажилтан бүр өөрийн цахим үнэмлэхийг тунел терминалд уншуулж дотогш нэвтэрнэ. Шалган нэвтрүүлэх хяналтын төхөөрөмжүүдийн ажиллагаа ирэх долоо хоногоос жигдэрнэ гэж албаны хүн мэдээллээ.

     Түүнээс гадна ажиллагсад шинэ үнэмлэхээрээ халуун хоолны болон цагийн бүртгэлийн системд хамрагдах болов. Цаашид цэвэр ус түгээлтийн төхөөрөмжийг ажлын үнэмлэхээрээ ашиглах боломжийг бүрдүүлнэ гэж Холбоо мэдээллийн технологи автоматжуулалтын цехийн Мэдээлэл боловсруулах хэсгийн орлогч дарга П.Дагва ярилаа.

    Тэрээр мөн RFID төрлийн карт нь програмын хязгаар үгүй учраас цаашид автоматжуулах бололцоотой бүхнийг нэвтрүүлэхийг зорьж ажиллана гэсэн юм. Тухайлбал, ажилтан ТҮЦ машинд үнэмлэхээ уншуулаад өөрийн мэдээллийг харах, ажлын газрын болон цалингийн тодорхойлолтыг хэвлэж авах зэрэг боломжийг хангах туршилт үргэлжлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй