Skip to main content

МУИС-ын Эрдэнэт салбар сургууль “Цахим боловсролын төв”-тэй боллоо

МУИС-ын Эрдэнэт салбар сургууль “Цахим боловсролын төв”-тэй боллоо
    МУИС нь БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага, БНСУ-ын ХАНСон их сургуультай хамтран нийтийн удидлагийг чадавхжуулах төслийг өнгөрсөн оноос эхлэн жил10 сарын хугацаанд хэрэгжүүлж 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт МУИС-д хийгдсэн. Энэ төслийн үргэлжлэл болгож МУИС-ийн Эрдэнэт салбарт 50 орчим сая төгрөгийн санхүүжилтээр “Цахим боловсролын төв”-ийг тохижуулан ашиглалтад оруулаа.

    Уг төв дуу дүрсний өндөр чанарын шаардлага хангасан тусгай лаборатори бөгөөд 20 орчим оюутан нэг доор хичээллэх боломжтой. Уг төв нээгдсэнээр МУИС болоод БНСУ-ийн ХАНСОН их сургуулийн доктор профессоруудын хичээлийг Эрдэнэт салбар сургуулийн оюутнууд нэгэн зэрэг орон зай үл харгалзан онлайнаар, сурах нөхцөл боломж нээгдэж байна.

    Төсөл нь нийтийн удирдлагыг чадваржуулахад чиглэдэг учраас МУИС-ийн оюутнууд Цахим засаглал, хууль эрхзүй, хүний нөөц, олон нийтийн удирдлагын чиглэлээр БНСУ-ын доктор, дэд профессоруудын лекцийг сонсон, суралцжээ. Ингэж сурснаар давхар гадаад хэлний мэдлэгийн төвшин нэмэгдэх давуу талтайг онцоллоо.

`    МУИС-ийн Эрдэнэт салбар нь бизнесийн удирдлага, эдийн засаг, нягтлан бодох, санхүү, банк, татвар, даатгал, гадаад хэлний багш орчуулагчийг бакалавр болоод магистр-ийн зэрэгтэй төгсгөхөд Улаанбаатар хотын төв сургуулиас мэргэжлийн зарим багш нар ирж хичээл заах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл одоо эдгээр хичээлүүдийг онлайнаар сурах авах боломж нээгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй