Skip to main content

Эрдэнэт үйлдвэр парк шинэчлэл хийлээ

    Эрдэнэт үйлдвэр” ХХК үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цул тээвэрлэлт хийх гурав, услалт хийх хоёр шинэ белазийг угсран ашиглалтад орууллаа.Шинээр ирсэн белаз машинууд нь 130 тонны даацтай, КТА 50 хөдөлгүүртэй. Технологийн процессын дагуу тасралтгүй ажиллагаатай, өдөр шөнийн 8 цагийн хуваарьт дөрвөн ээлжээр ажилладаг бөгөөд 1600 морины хүчин чадалтай, 1164 киловаттын хөдөлгүүртэй уулын тээврийн зориулалттай машинууд аж.

     Ийнхүү техникийн шинэчлэл хийгдсэнээр 31 белаз, 7 усны машин уулын цул тээвэрлэлтэд оролцоно. Уулын технологийн хэлтэс энэ онд тус хэсэг 21 сая м3 уулын цул тээвэрлэх бол ирэх онд 23 сая м3уулын цул тээвэрлэхээр төлөвлөжээ Мөн Белаз 76-48 маркын 32 тонны багтаамжтай хоёр усны тэрэг ашиглалтад бэлэн болжээ.

    Усны тэрэг нэмэгдсэнээр гүнзгийрч буй карьераас ус зөөх ажлыг эрчимжүүлж, зам усалгааны техникийн хүрэлцээг хангаж байгааг тус байгууллагын Уулын технологийн хэсгийн дарга Д.Чадраабал онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинDec 21, 2017 162.158.179.162

undesnii uildveree demjij shahaanii biznestei