Skip to main content

“Safety first-2017” тэмцээн өндөрлөлөө

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдын дунд 21 дэх жилдээ зохиогдсон “Safety first” тэмцээн сарын хугацаанд үргэлжилж дууслаа. Тэмцээний гуравдугаар байранд цахилгаан цехийн “ЭМАЖ” баг, хоёрдугаар байранд РСЦ ХХК-ийн “Дуулга” баг, нэгдүгээр байранд баяжуулах фабрикийн “DT” баг тус тус орлоо. Safety first тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн 11 дүгээр сарын зургаанаас эхэлж, 22 цехийн баг тамирчид оролцож, урлаг, уран сайхан, онолын мэдлэгээрээ өрсөлдлөө.

    Хоёрдугаар шатанд нэгдүгээр шатнаас хамгийн өндөр оноо авч шалгарсан шилдэг есөн баг орж, шагналт байрууд ийнхүү тодорлоо.“Safety first” тэмцээн ХАБЭА-н заавар зөвлөгөөг урлагаар дамжуулан бүтээлч байдлаар ажилтан, үзэгчдэд хүргэж, өрсөлддөг билээ.

    Тэмцээний үр дүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг үйлдвэртэй харьцуулахад осол аваарын хэмжээ харьцангүй бага ажилчид аваарын үед хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламжийг цаг тухай бүрт өгөх чадвартай болсон гэдгийг дурдаж байлаа.         

    Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд тус компанид ямар нэгэн ноцтой осол аваар гараагүй нь тэмцээний бас нэг үр дүн юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК үйлдвэрлэлийн ажиллагаанд үл буруутгах зарчмыг баримтлан ажилладаг. Тиймээс энэ удаагийн тэмцээнд уг зарчмыг сурталчилсан даалгаврыг багууд бэлдэж оролцжээ. Сүүлийн жилүүдэд компанийн боловсон хүчин шинэчлэгдэж байна.

    Тиймээс оролцож байгаагаас гадна үзэж байгаа ажилчдад ХАБ-ын тухай мэдээлэл хүргэх, мэдлэгийг түгээх зорилготойгоороо онцлог тэмцээн болж өнгөрлөө.





Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй