Skip to main content

“Ягаан сандал” аяныг хэрэгжүүлж байна

“Ягаан сандал” аяныг хэрэгжүүлж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Ягаан сандал” аяныг энэ сарын 28-наас эхлэн хэрэгжүүлж эхэллээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 25 автобусаар ажилчдаа үйлдвэрлэлийн бус рүү зөөдөг. Тухайн газрын хол ойроос хамааран үйлдвэрт ирэх хугацаа 9-11 минут байдаг. Тиймээс эрэгтэйчүүдтэй адилхан ачаалал авч ажилладаг эмэгтэйчүүддээ тусдаа гаргасан ягаан сандалд суудал тавьж өгөхийг эмэгтэйчүүдийн холбооноос уриалж аяныг эхлүүлжээ.

Үйлдвэрийн автобус 25-30 хүний суудалтай. Үүнээс дөрвөн сандалыг ягаан бүрээсээр бүрж тодотгож өгсөн байна. Энэхүү ягаан сандал дээр зөвхөн эмэгтэйчүүд сууж зорчихыг анхааруулж, эрэгтэй ажилчид 9-11 минутын хугацаанд хүлээцтэй хандахыг анхаарууллаа.

Тус үйлдвэрт 6300 орчим хүн ажилдагийн 32%, буюу 2000 орчим нь эмэгтэйчүүд. Үүнээс 900 нь хэвийн бус нөхцөлд ажилладаг. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдтэй адилхан ачаалал авч 8-12 цаг ажилладаг гэсэн үг юм.

Олон улсад мөн адил эмэгтэйчүүдээ хүндэтгэж нийтийн тээвэрт суух зориулалттай тусгай хэсгийг бэлтгэж өгсөн байдаг. Тиймээс дэлхий нийтийн энэ хандлагыг зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид нэвтрүүлэн эмэгтэйчүүддээ хүндэтгэлтэй хандахыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинDec 4, 2017 172.68.253.61

ERDENETED HET HONGON ONGOTS NISDEG BOLGOOCH


ЗочинDec 4, 2017 64.71.171.40

Шал хачин юм хэрэгжүүлэх гэж гүйцгээх юм. Эрэгтэй ажилчид ямар хүнд нөхцөлд ажилдагыг мэдэх үү та нар. Надад сандал тавьж өгч л байдаг. Эгч нь суудаг ажилтай гэж хэлээд би суудаггүй. Тэгэхээр ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО нэртэй та нар наадах арга хэмжээгээ битгий дуулиан болгоод бай.