Skip to main content

Хэлний зөв хэрэглээг хангахад багшийн үүрэг, оролцоо чухал

“Монгол хэлний эх тайлбар толь”-ийг бүтээхэд иргэн бүр оролцох боломжтой
     Монгол хэлний зөвлөл, боловсрол соёл урлагийн газар хамтран Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги болон монгол хэл, уран зохиолын багш нарын дунд уран унших тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний нэгдүгээр үе шатнаас шалгарсан багш нар өнөөдөр аймагт өрсөлдөж байна. Тэмцээний хоёрдугаар шатанд бага ангийн 17, Монгол хэлний 18 багш нар оролцлоо.

    Тэдний бага насны хүүхдэд тухайн өгүүллэгийг ойлгуулах, уран унших, өөрийн болгосон байдал, зохиолын дүр тайзны соёл, өгүүлэх, хэлзүйн ур чадвар зэргийг үнэлэн байр эзлүүлсэн. 2015 онд Орхон аймагт эх хэлний зөв, соёлтой хэрэглээг хангах, олон нийтэд сурталчлах, эх хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хэлний зөвлөл байгуулагдсан.

    Энэ жилийн тухайд тус зөвлөлөөс монгол хэлний зөв хэрэглээг хангах, хэвшүүлэх ажлыг хийдэг багш нар луу чиглэсэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр 27 ажил төлөвлөжээ. Үүний дараагаар эх хэлний зөвлөлөөс монгол хэл, бичгийн багш нарын дунд шилдэг монгол бичгийн кабинет байгуулах уралдааныг зарлаж байна. Уралдаанд түрүүлсэн багшийн кабинетыг тохижуулах ажлыг санхүүжүүлэн хийж гүйцэтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй