Skip to main content

Багш нар цалингаа 20 хувиар нэмэгдүүлэхээр болов

Багш нар цалингаа 20 хувиар нэмэгдүүлэхээр болов
    Багш нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхээр түр хороо байгуулан, МҮЭХ-ны дэмжлэгтэйгээр улс орон даяар ажил хаялт зарласан билээ. Үүний хариуд нийт төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийг нэг удаагийн урамшуулал олгохоор болсон.

    Уг асуудлыг багш нар цалин нэмэгдүүлэх түр хорооны зүгээс хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.Өчигдөр орой Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

    Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн бөгөөд багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрч чаджээ. Цалин нэмэгдүүлэх түр хорооны багш нар уг тохиролцоонд нэгдэхгүй гэсэн байр сууриа өчигдөр орой цахим орчинд мэдэгдээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ШАВЬ БАЙСАН ХҮНNov 15, 2017 202.9.41.228

би ххаахүя-ны харъяа орон нутуагт ажилладаг миний цалин төрийн үйлчилгээний 8-р зэргээр сард гар дээрээ 430000 төг авч амьдралаа зохицуулж л явдаг томилолт гэж байхгүй сард гэртээ 10 л хондог энэ арай хэтэрч байна ЭРХЭМ СЭХЭЭТЭН АРДЫН БАГШ НАРАА ТОМ ТЭНЭГТЭЦГЭЭ