Skip to main content

Мэргэжлийн урлагийн байгууллагын 40-н жилийн ойг тэмдэглэнэ

Мэргэжлийн урлагийн байгууллагын 40-н жилийн ойг тэмдэглэнэ
    2017 онд мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Ойг 11 дүгээр сарын 10-11ний өдрүүдэд тэмдэглэнэ. Тодруулбал 11 сарын 10-ний өдөр Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Хүний хүрэм” ёс суртахууны драмын жүжиг тавигдах гэж байна.

    Мэргэжлийн урлагийн байгууллагын 40 жилийн 18 жил нь уурхайчин соёлын ордонтой салшгүй холбоотой. Энэ хугацаанд уран бүтээлчдийн чадвар хэр өссөн, урлагийн байгууллагын хөгжил ямар төвшинд явж байгааг харуулах зорилгоор ойгоо угтан Эрдэнэт дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид “Хайрлан, жаргаах эх орон” бүрэн хэмжээний тоглолтоо олны хүртээл болгоно.

    Тоглолтууд уурхайчин соёлын ордонд болно. Тус ордны их танхим 450 хүний суудалтай бөгөөд 150 орчим хүн урилгаар оролцоно. Үлдсэн хэсэгт тасалбар худалдаална. Тасалбарын үнэ 15,000 төгрөг байна. Ойн хүрээнд 11-ны өдөр улаан хивсний ёслол болно. Ёслолд ахмад, дунд, залуу, 3-н үеийн 400 орчим уран бүтээлч оролцоно. Энэ үеэр баярын хурал, гала тоглолт болох бөгөөд Эрдэнэтийн нэрийг өндөрт өргөж яваа, мэргэжилдээ амжилт гаргасан уран бүтээлчдэд алтан цом олгохоор төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй