Skip to main content

Багш, эмч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Багш, эмч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
     АЗДТГ-аас багш, эмч нарын нийгмийн хэрэгцээг хангах нийгмийн дэмжлэгийн сангийн үйл ажиллагаа явуулах журмыг хэлэлцэн баталлаа. Уг сангаар дамжуулан багш эмч нарт санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

    Тодруулбал, эмнэлэг, сувилалд үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх, ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдахад зориулан 300 хүртэлх мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх бол, амьдрах орчноо сайжруулан засвар хийх, шинээр орон сууц худалдан авсан залуу албан хаагчдад нэг сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

    Дэмжлэг авах багш эмч нар өөрсдийн харьяалах байгууллага болох эрүүл мэндийн газар, боловсрол соёл урлагийн газарт өргөдлөө өгөх шаардлагатай. Ирүүлсэн өргөдлийг улиралдаа нэг удаа ажлын хэсэг хуралдаж дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Энэ жилийн тухайд 20-30 сая төгрөгийн санхүүжилт байгаа учраас 3000 орчим хүн хамрагдах боломжтой.

    Тиймээс нэг хүнд нэг л удаа хамрагдах боломжтой. Нийгмийн дэмжлэгийн сангаас зарим төрлийн дэмжлэг авах төрийн үйлчилгээний албан хаагчид нь тухайн байгууллагадаа гурван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан байх шаардлага тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 3
  • 0
  • 2
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


emchNov 15, 2017 103.29.144.40

Naad demjleg chini ezendee hurehgui baina jisheelhed gadaadiin surgaltand EMG-iin heltsiin darga nar tolgoi daraalan yabj ba ted emch bish bas salbar negjees shalgarch irsen humuusiig materail hotsrooson gej hasch oorsdoo abch ba eruul mendiin salbariin darga hunii nuuts bodbol nyagtlan ordog bailgui...odoo boliochdee ...idej uugchdad huuliin hariutslaga huleelge