Skip to main content

Сурагчдийн амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

Хамран сурах тойргийн хүрээлэл мөрдөгдөхгүй байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хуваарь энэ жил өөрчлөгдөхгүй өнгөрсөн жилийн хуваарийн дагуу явна гэв. Хуваарийн дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн амрах юм байна.Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил ноднингийн нэгэн адил нэг л долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах ажээ.

1 дүгээр улирлын амралт /Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын/

-Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

-I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног

-VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

-Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

-Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/

Зуны амралт

-I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

-III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс

-VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


22222Oct 26, 2017 162.158.88.112

энэ Амгалан гэдэг бузар шоучинг ажлаас нь халах зоригтой дарга байхгүй юу ямар шалгуураар юу чаддаг болоод захирал болов оо