Skip to main content

Цагаанчулуут багийн цэцэрлэг 11 сард ашиглалтад орно

Цагаанчулуут багийн цэцэрлэг 11 сард ашиглалтад орно
    Цагаанчулуут багт ОНХС болон орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр 280 хүүхдийн цэцэрлэг баригдаж байна. Барилгын ажлыг Орхон аймгийн “Номун-Дөлгөөн” ХХК 7 дугаар сард эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын гуравны өдөр хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Цэцэрлэгийн гадна талбай, пассат тохижилтын ажил бүрэн дууссан. Дотор заслын зарим ажил болоод гадна зам, сантехникийн холболтын ажлууд үлджээ. Эдгээр ажил хугацаандаа дуусах бүрэн боломжтой гэдгийг ХББЗА-ны барилгын инженер Б.Болдбаатар хэллээ.

     Тус цэцэрлэгийн хажууд дулаан дамжуулах төвийг Орхон аймгийн“Сокол” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 9-нд улсын комисст хүлээлгэн өгнө. Энэ төв баригдсанаар Цагаанчулуут багийн цэцэрлэг МОН 23:01 төслийн хүрээнд төвийн дулааны шугамд холбогдох боломжтой болно.

    Тус багт цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 477 хүүхэд байдаг ч, нэг ч цэцэрлэг байдаггүй. Үүнээс 354 хүүхэд нь хамран сурах тойргийн хүрээнд “Унага”, “Бялзуухай”, 17, 18, 7 дугаар цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Харин үлдсэн 123 хүүхэд сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй