Skip to main content

А.Түвшинжаргал: Ажил хаясан багш нарын оронд ажилгүй байгаа 450 багшийг сэлгэн ажиллуулж болно

    Долоо хоног бүрийн Даваа гарагт болдог Засаг даргын шуурхай зөвлөлгөөн аймаг орон нутагт болж буй цаг үеийн үйл явдлыг хэлэлцдэг уламжлалтай. Өнөөдрийн хуралдааныг Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нар удирдан явууллаа.

    Орон нутгийн аж амьдрал дүрэм журмын дагуу үргэлжилж намрын налгар өдрүүд хэвийн үргэлжлэх төлөвтэй байна. Хот тохижуулах газар Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран 270 ажилгүй иргэдээр эзэнгүй дүүргүүдийн хогыг цэвэрлүүлсэн мөн Нийгмийн бодлогын хэлтсээс өнгөрөгч амралтын өдөр явуулсан арга хэмжээнүүд иргэдийн талархалыг сонссон байна.

    Өнгөрсөн 7 хоногийн гол анхаарал татсан ажлын нэг бол Орхон аймаг буюу Эрдэнэтийн багш нарын сануулах ажил хаялт, 5 жилд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг олгосон явдал байжээ. Эрдэнэтийн багш нар 5 жилдээ хөдөө орон нутагт тасралтгүй ажилласаныхаа тэтгэмжийг нийт 24 цэцэрлэг, 16 сургуулийн багш нар авсан байна. Үүнд нийтдээ 1 тэрбум 576 сая төгрөг олгогдож, нэг багш нэг сарын цалин 608 000 төгрөгтэй дүйцэх 5 сарын тэтгэлэгээ авсан тухай Санхүү ,Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Бямбацэцэг мэдээллээ.

    Харин аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцлохдоо: Багш нарт бид олгох ёстой тэтгэмж тэтгэлэгийг олгож байхад ажил хаялт зарлаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Аль болох орон нутагт гэлтгүй санхүүжилтийг ирүүлж олгосон. Үнэхээр сурагч хүүхдүүдээ бодохгүй ажил хаяад байгаа багш нарын оронд Боловсрол соёлын газар бүртгэлтэй 450 гаруй ажилгүй багш нар тэднийг сэлгэн ажиллуулна гэж мэдэгдлээ. Багш нарын цалингүй 2 өдрийн ажил хаялт ийнхүү орон Нутгийн удирдлагын анхааралд хүрсэнийг бодоход асуудал хүндэрч болзошгүйн сэжүүр ч байж магадгүй бололтой юм.

Эх сурвалж: Etzone.mn 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 9
  • 1
  • 15
  • 1
  • 1
  • 0
  • 6
  • 16
  • 26

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.