Skip to main content

1000 хүний бүх нийтийн гүйлт болно.

        Олон улсын манлайлагч залуусыг эгнээндээ нэгтгэдэг Дэлхийн JCI  байгууллагын JCI Монгол Үндэсний 20-р чуулган 09-р сарын 16-17-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо явагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд Орхон аймгийнхаа ард иргэдийн дунд " ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ ИРГЭН" сэдвийн доор 1000 хүний бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион явуулах гэж байна.
“1000 хүний ” гүйлтийн арга хэмжээг Орхон аймгийн ЗДТГ болон Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 9-р сарын16-ны өглөө 09:00 цагаас Амарын талбайгаас эхэлж гараа гарах юм байна.
        Эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 ангиллаар 30 хүртэлх, 30-45 нас, 45-аас дээш гэсэн гурван насны хүмүүс гүйх бүрэн боломжтой бөгөөд гүйлт эхлэхээс өмнө ирж бүртгүүлж болох ажээ.  
        Энэхүү бүх нийтийн гүйлтийн тэмцээнд Эрдэнэтчүүд та бүхнийг урьж байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс гүйлт эхлэхээсөмнө 07:00-08:30 цагт Амарын талбайд ирж бүртгэлээ баталгаажуулж, гүйлтийнмаршруттай танилцаж, бие халаалт хийх, Зохион байгуулагчаасолгосон тэмцээний дугаарыг биеийн урд хэсэг тогтоосон байх, зохион байгуулагчаасолгосон дугааргүй оролцогчийг барианд орсонд тооцохгүй, гүйлтийн үед замынхөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтойоролцох, гүйлтэнд оролцогчидзаасан маршрутын дагуу, шүүгчийн заасан чиглэлд
гүйх гэсэн зүйлүүдийг анхааруулж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй