Skip to main content

18-р сургуулийн сурагчид хийжүүлсэн ундаанаас татгалзаж байна

Үдийн цай нь хүүхдэд шаардлагатай хүнсний 15 хувийг өгдөг

    Сургуулийн орчинд сурагчдын 66 хувь нь тогтмол ундаа хэрэглэж байгаагаас 56,8 хувь нь хийжүүлсэн ундаа хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ. 

    Өнөөдөр Баянцагаан багаас сонгогдсон Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид багийнхаа нутаг дэвсгэрт байрлах сургууль, цэцэрлэгүүдэд витамин амин дэмээр баялаг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж эрүүл мэнддээ анхаарч байхыг уриаллаа. 

    Хүүхэд эрүүл саруул, цовоо сэргэлэн хэвийн өсөж торнин, хичээл сурлагадаа амжилт гаргахад хэрэглэж байгаа хоол хүнс маш их нөлөө үзүүлдэг. Хүүхдэдээ аль болох амттай хоол идүүлж, хүссэн болгоныг авч өгөхийг ээж, аав бүр хүсэлгүй яахав. Гэвч бидний хүүхдэдээ өгч буй хүнс тэр бүр эрүүл, чанартай эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа хүүхдэд өгөхөөс татгалзсан хүнсний бүтээгдэхүүний нэгээр нэрлэгдээд байгаа хийжүүлсэн ундааг хүүхдийнхээ хэрэглээнээс хасахыг эмч нар зөвлөж байна. 
    
    Ийм төрлийн ундааны хор хенеелийн талаар дийлэнх нь мэдэж байгаа боловч тэдгээрийг тогтмол хэрэглэхээс зайлсхийж чадахгүй байна. Хийжүүлсэн ундаа нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар гэх мэт эргээд үхэлд хүргэдэг өвчнүүдийн шалтгаан болдог гэдгийг төлөөлөгчид хүүхдүүдэд ойлгуулахыг хүслээ. 
    
    Ийнхүү Баянцагаан багийн 18-р сургуулийн 560 хүүхдэд тус багийн төлөөлөгчид эрүүл, чанартай ямар нэгэн химийн найрлагагүй бүтээгдэхүүнийг хэрэглэж эрүүл мэнддээ анхаарч байгаарай хэмээн захилаа.  18-р сургуулийн сурагчдын нэг өдрийн амин дэмийн хэрэглээг дэмжиж Витафит компани хамтран ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинSep 12, 2017 172.68.253.193

АЖИЛ ХИЙДЭГ ХҮН АЛГА ДӨӨ МАН ЁСТОЙ БОЛОВСОН ХҮЧИНГҮЙ ЮМ БИШҮҮ