Skip to main content

Засвар механикийн заводад зургаан үйлдэлт машин ашиглалтад орлоо

Засвар механикийн заводад зургаан үйлдэлт машин ашиглалтад орлоо
    Засвар механикийн завод Монголд хамгийн томд тооцогдох Солонгос улсын “Doosan” фирмийн олон үйлдэлт машин суурилуулж ашиглалтанд орууллаа. Үйлдвэрийн зориулалттай бүрэн автомат уг суурь машин нь ган, мод, пластмасан материал зорох, сийлэх, өрөмдөх, ховилдох зэрэг зургаан үйлдлийг нэг дор хийх чадалтай аж. Мөн резинэн эдлэлийн хэвийг ч гаргах юм байна.

     Түүнээс гадна 0,6 м-ийн голчтой 1,5 м-ийн урт эд ангийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ухаалаг системтэй. Дэвшилтэт энэ техникийг ашигласнаар нарийн хийцтэй эд анги, сэлбэг хэрэгслийн чанар өндөр түвшинд хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн олон тоогоор гардаг бүтээгдэхүүний үйлдвэрлэх хугацаа 50 хувиар буурах тооцоо гарчээ.

    Орчин үеийн энэхүү суурь машиныг ашигласнаар импорт орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж, “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах юм. Уг машиныг Засвар монтажийн цехийн ажиллагсад суурилуулж, техник болон програм хангамжийн тохиргоог Солонгос улсын мэргэжилтнүүд хийлээ. Мөн ажилчдыг сурган дадлагажуулж бэлтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


VasiliylAsmSep 15, 2017 104.160.20.2

Hi all! Lately I have been battling with a lot of personal issues. Friends and doctors keep telling me I should consider taking pills, so I may as well here and see how it goes. Problem is, I haven't taken it for a while, and don't wanna get back to it, we'll see how it goes.