Skip to main content

“ОРК” гэсэн серийн дугаар тараагаагүй

Орхон аймгийн Автотээврийн төв “ОРК” гэсэн тээврийн хэрэгслийн серийн дугаар тарааж байгаад нутгийн иргэд дургүй байна гэсэн мэдээлэл өнөөдөр /2017.09.07/ цахим сүлжээгээр болон зарим мэдээллийн хэрэгслээр тарсан.

Мэдээлэлд Орхон аймгийн “ОРО” серийн дугаар дууссан учир шинээр “ОРК” гэсэн серийн дугаар гаргаж байгаа талаар дурджээ.

Энэ талаар Автотээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Х.Золжаргалаас тодруулахад “Өнөөдөр”, “unen.mn” мэдээллийн сайтад “ОРК” гэсэн серийн дугаар гаргасан талаарх мэдээ нийтлэгдсэн байсан. Энэ нь ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл. Тус сайттай холбогдож мэдээллээ ав гэж шаардсан. Одоогоор Орхон аймагт “ОРО”, “ОРА”, “ОРХ” гэсэн гурван улсын серийн дугаар бий. Гурвуулаа дуусаагүй, нөөцтэй байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй