Skip to main content

Монголын зэс корпорацийг Оросын телевиз онцоллоо

Монголын зэс корпорацийг Оросын телевиз онцоллоо
    Бүс нутгийн эдийн засгийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток хотноо үргэлжилж байна. Уулзалтад Монголын талаас оролцож буй бизнесийн төлөөлөгчдөөс "Монголын зэс корпораци"-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, ОХУ-ын эдийн засаг, бизнес мэдээллийн хамгийн том суваг болох "РБК" телевизэд ярилцлага өгчээ.

    Тус телевизийн сэтгүүлч Монгол-Оросын худалдаа хамтын ажиллагаа төдийгүй олон улсын уул уурхайн зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн зах зээлийн талаар түүнтэй голчлон ярилцсан байна.Телевизийн ярилцлагын үеэр уул уурхайн хөрөнгө оруулалт, стратегийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын зэс корпораци нь Оросын бизнесийн хүрээнд эчнээ танил болсон шүү гэдгийг сэтгүүлч эмэгтэй тодотгожээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй