Skip to main content

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас огцруулахыг дэмжихгүй томъёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүний 44 нь "татгалзсан" санал өглөө. Ингэснээр Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцорлоо.

УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтолын төслийг танилцуулав.

Төсөлд дараагийн Ерөнхий сайд томилогдтол Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр, Засгийн газрын гишүүд томилогдтол сайд нар үүрэгт ажлаа хариуцан ажиллахыг тусган гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Ж.Эрдэнэбат огцрохын өмнө хэлсэн үгэндээ "Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11 нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажилласан байна. Энэ тоог 12 болгох үгүйг, энэ түүхийг бас нэгэн шинэ тохиолдлоор нэмэх эсэхийг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна" хэмээгээд

...Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ..." гэсэн юм.

Мөн "Манай Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар, цаг наргүй зүтгэж ажилаллаа..." гэж өөрийн ажлаа дүгнэлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


VasiliylVqsSep 16, 2017 104.160.20.8

My friend and I went camping the other day. It was a very bad experience, as he wouldn't let me sleep all night. He kept talking about random things and cried about his anxiety. I totally told him to interaction and deal with it.