Skip to main content

Сурагчдад, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлнэ

Сурагчдад, сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлнэ

    Нийгэмд ихсээд байгаа стрессийн дараах хариу буюу архидалт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл,үл ойлголцлоос үүдэлтэйгээр, хүүхдүүд сэтгэлзүйн хувьд маш их дарамтад ордог.

    Энэ дарамт нь эргээд хүүхдэд зан төрхийг үүсгэдэг буюу амиа хорлох шалтгаан болдог байна. Амиа хорлоход хүргэж байгаа сэтгэл гутралын ард нийгмийн хямрал, уй гашуу мөн нөлөөлдөг байна.

    Тэгвэл Орхон аймгийн засаг даргын, тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачлагаар ерөнхий боловсролын сургуулиудын дунд сэтгэл зүйчдийн багийг ажиллуулах шийдвэр гарсны дагуу, Орхон аймагт анх удаа сэтгэлзүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хувийн эмнэлэг төрийн бус байгууллагууд нэгдэн, “Сэтгэлийн анир” төсөл хөтөлбөрийг, аймгийн 24 сургуулийн 8-12 р ангийн сурагчдад, сэтгэлзүйн анхан шатны боловсрол эзэмшүүлэх тусгай хөтөлбөрт сургалт явуулах, чиглэл чиглэлээр сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлэх, өсвөр насныхны дунд тохиолддог тулгамдсан асуудлууд дээр судалгаа хийх, ганцаарчилсан зөвлөгөө өгөх зэрэг шаталсан ажлуудыг хийхээр ажиллаж эхлээд байна.

        Мөн энэ насны хүүхдүүд дундаас, сэтгэл зүйн үе тэнгийн сургагч бэлтгэхийг зорьж байна. Сэтгэлийн анир төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сэтгэл зүйчдийн багийг цалинжуулахгүй, сайн дурын үндсэн дээр, төслийн тогтсон цагт, үнэ төлбөргүй, мэргэжлийн төвшинд сэтгэлзүйн зөвлөгөө тусламжийг өгөхийг онцолж байлаа.

    Өсвөр насны сурагчдын сэтгэлзүйн хөгжилд чиглэсэн Сэтгэлийн анир хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 хүний бүрэлдэхүүнтэй сэтгэл зүйчдийн багийг ажиллуулж эхлэн ажлын байр шаардлагатай материаллаг баазыг орон нутгаас шийдвэрлээд байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд үргэлжилж, хичээлийн 4-р улиралд дүн нэгтгэлээ гаргана. Ингэснээр хүүхэд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйчдийн дунд эргэх холбоо үүсгэж, ирэх жилийн төлөвлөлт, 2-р үе шатыг төлөвлөх хийх юм. Цаашдаа Орхон аймаг байнгын үйл ажиллагаатай сэтгэлзүйн мэргэжлийн эмч, мэргэжилтэн, гэр бүл судлаач бүхий төвтэй болохыг зорин энэ удаагийн төсөл хөтөлбөрт зарцуулагдах зардлыг хариуцан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй