Skip to main content

Дур мэдэн өргөтгөл барьдаг байдлыг таслан зогсооно

    Сүүлийн жилүүдэд гэр хорооллын айл өрхүүд дур мэдэн, өндөр хүчдэлийн шугам доор буюу эрсдэлт бүсэд зөвшөөрөлгүйгээр хашаа барих, шон зоох, гудамж, хашаагаа сунгах, үерийн ам, гуу жалганд бууснаас байгалийн гамшиг үер усанд өртөх байдал газар аваад байна. Үүнийг засч залруулах талаар тодорхой үе шаттай ажил зохион байгуулагдаж эхлээд байна.

    Харин хотын төвийн бичил хорооллууд дунд орон сууцны барилгыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар дур мэдэн хийц элементийг нь өөрчилж, өргөтгөл хийх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчин нөхцөлд сөргөөр нөлөөлөх, барилгын хийц элементийг өөрчилснөөр газар хөдлөлд тэсвэргүй болох, инженерийн шугам сүлжээг өөрчилснөөс үүдэн халаалт, цахилгааны доголдох үүсэх, ногоон байгууламжийг сүйтгэх зэрэг сөрөг үзэгдэл гарах болсон тул иргэдийнхээ аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах үүднээс Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/500 тоот захирамжаар Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа.

    Энэхүү ажлын хэсэг нь өнөөдөр хуралдаж захирамжийг хэрэгжүүлэх талаар ярилцав. Эхний ээлжинд хяналт шалгалтын ажил зохион байгуулан, зөрчлийн байдлыг судлан ноцтой зөрчлүүдийг таслан зогсоох ажил хийгдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

5 cэтгэгдэлтэй


ЗочинSep 7, 2017 162.158.178.89

Хорооллын байшингаа сунгаж байгаа юм шиг өргөтгөл бариад,нэг байр худалдаж аваад бүх хана таазыг ,даацийн ханыг нураасаар байгаад байшин нь хэзээ ч нурж мэдэх болчоод байхад гэр дотроо л сайхан байвал хамаагүй гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс их байнаа...


Zochin Sep 7, 2017 202.131.243.190

Hervee bairuudiin neg davhart orgotgol hiih gej baigaa bol gadna uzemj talaas ni saitar bodoltsoh, uneheer shaardlagatai esehiig saitar sudlah heregtei. Mon neg davhariin hichneen ail dotor hanaa zovshoorolgui dur meden nuraasniig ni togtooj hariutslaga tootsoh heregtei. Bair gedeg gants ailiin hereg bish, busad aildaa ayul uchruulah ersdeltei alham hiihgui baih heregtei baina


ZochinSep 7, 2017 202.131.243.190

Oron suuts ezemshigchid minii omch yasan ch yahav gej dotor hanaa dur meden nuraadag yavdliig taslan zogsooj, holdogdoh surgalt surtchilgaag sain hiihgui bol odoo hichneen ugsarmal barilgiin dotood hits oorchlogdoj gazar hodloltod tesver muutai bolsoniig medej baigaa gazar bna uu. Hotiin zahiragchiin alba Suuts omchlogchdiin holbootoi hamtran ene sudalgaag gargah heregtei. Hichneen ail oron suutsnii hanaa nuraaj oorchilsoniig ni togtooh heregtei. ersdeltei bairuudiig todorhoi bolgoj ard irgeded surtalchlah ni bair hudaldan avah gej baigaa humuus todorhoi medeeleltei bolohod tustai. Hen ch ersdeltei bair hudaldan avahiig husehgui sh de.


ЗочинSep 6, 2017 172.68.253.157

Barisan urgutguliig ch buulgah hergtei


ЗочинSep 6, 2017 172.68.253.187

2-26 iin ariin tom yumiig nuraachaach yawgan xunii zam taglaad