Skip to main content

ЕБС-ийн 1-р ангид 2145 хүүхэд сурч эхэллээ

  Орхон аймагт энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 19554 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 34 цэцэрлэгт нийт 8000 гаруй хүүхэд сурч хүмүүжнэ. Тэгвэл аймгийн боловсролын салбараас 2017-2018 оны хичээлийн жилд Багшийн ёс зүй, харилцааны хэм хэмжээг мөрдөх, Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах бодлогыг зорилт болгон дэвшүүлжээ.

  Зуны 3 сарыг хоног тоолон хүлээсэн хүүхэд багачуудын шинэ хичээлийн жил эхэллээ. Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд 2017-2018 оны хичээлийн жилд 34 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, Ерөнхий боловсролын 24 бүрэн дунд сургуульд 19554 сурагч суралцана. Үүнээс шинээр 1-р ангид элсэн суралцагчид 2145 бөгөөд өмнөх оны төгсгөгчдөөс 800 хүүхдээр илүү элсэлттэй байгаа юм. Тус аймагт өнгөрсөн жил сургуулиудад 18 тэрбум 94,5 сая төгрөгийг, сургуулийн өмнөх боловсролын салбарт 11 тэбум 358,6 сая төгрөгийн санхүүжилтээр урсгал зардлыг шийдвэрлэсэн бол, энэ хичээлийн жилд Эрдэнэ багт 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль, Баянбулаг багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт 280 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтанд оруулж, ийнхүү шинэ хичээлийн жилтэйгээ золгож байна. Эдгээр сургууль цэцэрлэг нь аймгийн гэр хороолол, хүн амын шигүү суурьшлын бүсэд бүтээн байгуулагдсан юм.

  Мөн энэ хичээлийн жилээс Орхон аймгийн төр захиргааны байгууллагын санаачилга дэмжлэгтэйгээр бүх сургууль цэцэрлэгт Мэргэжлийн сэтгэлзүйчдийн баг ажиллуулж сургуулийн орчин дахь болон цахим орчин дахь болзошгүй эрсдлийг бууруулах, багш сурган хүмүүжүүлэгч нарт чиглэсэн Нийгмийн дэмжлэгийн санг байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


gfwtjztSep 3, 2017 46.161.9.57

iJIpSF eojdvyyazikc, [url=http://qswiudkodvnw.com/]qswiudkodvnw[/url], [link=http://umirfckwgjwa.com/]umirfckwgjwa[/link], http://vnfxmvuxmyqn.com/


nmzdiptzSep 3, 2017 46.161.9.57

KhU8i9 hneolbxqiplo, [url=http://hoswyndyoxit.com/]hoswyndyoxit[/url], [link=http://rzmenlwxhxfm.com/]rzmenlwxhxfm[/link], http://updmvxskswbj.com/