Skip to main content

Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт 13 оюутан хамрагдлаа

  Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/486 тоот захирамжаар манай аймгаас их дээд сургуульд суралцаж буй 13 оюутанд өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийн батламжийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор нар гардуулан өглөө.

  Тэтгэлэгт хамрагдсан оюутануудыг ар гэрийн байдал, сурлагын голч дүн зэргийг харгалзан үзсэн бөгөөд үүнд зориулан орон нутгийн төсвөөс нийт 9 сая 100 мянган төгрөгийг Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн зардлаас гарган дансанд нь шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй