Skip to main content

Эрдэнэт үйлдвэр нь 2017 оны эхний хагас жилийн ажлынхаа үр дүнг үндэслэн ажилчидаа урамшуулна

  Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон энэ оны эхний хагас жилд ажлын бахдам амжилт гаргаж, наадмаа урам зоригтой угтаж байна. Эхний хагас жилийн үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр нь 101-ээс дээш хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 269 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. Ийнхүү амжилттай ажилласан хамт олноо үйлдвэрийн удирдлага хөхиүлэн урамшуулах шийдвэр гаргалаа.

  Компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн цех, нэгжийн удирдлагууддаа итгэл хүлээлгэн, тэднийг ажилтнууддаа урамшууллын хуваарилалтыг хийхдээ, ажил мэргэжил, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, гүйцэтгэлийн үр дүн, оруулсан хувь нэмэр зэргийг харгалзан олгохыг зөвшөөрчээ. Энэ нь компанийг амжилттай ажиллахад ажилтан бүрийн оруулсан бодит хувь нэмэр, идэвх зүтгэл, оролцоог шударгаар үнэлэн, цаашид ажилтан бүрийн хүчин чармайлт, бүтээлч ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэлэг бодлого болж байна. Үйлдвэр нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудынхаа цалин хангамж, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч байгаа. Энэ оны тавдугаар сарын нэгнээс ажилтнуудынхаа цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн, долдугаар сарын нэгнээс сар бүр олгодог ажлын үр дүнгийн урамшууллын сангийн хэмжээг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 3

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй