Skip to main content

“Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл” арга хэмжээ болно

“Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл” арга хэмжээ болно
    Улсын баяр наадамтай холбогдуулан баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах ажлын салбар комиссоос мэдээлэл хийлээ. Энэ жилийн тухайд үндсэн 3 цогц арга хэмжээнээс наадам бүрдэж байгаа юм.

    7-р сарын 9 нд “Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл” цогц арга хэмжээ, 7-р сарын 10 нд баяр наадмын нээлт, Үдшийн шоу их цэнгүүн зэрэг соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

    “Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл” арга хэмжээ нь Амарын талбайд болох бөгөөд Эрдэнэт хотын бүх аж ахуй нэгж, төрийн байгууллага хамт олон, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг бүх иргэд оролцох боломжтой гэдгийг тус албаны комиссоос хэлж байна.

    Энэхүү арга хэмжээ нь 8 наминациар явагдаж, эхний 1-3 байрыг шалгаруулан урамшуулах юм.Сайхан дээлтэй хос хувцастай гэр бүлүүд, сайхан дээлтэй иргэн, сайхан үндэсний дээл хувцастай хүүхэд, Гадаадын иргэн, Үндэсний өв соёл тээгч, Эртний угсаатны дээл, он удаан жил эдэлж хадгалсан дээл хувцас, эд хэрэглэл, гоёл чимэглэл зэргийг шалгаруулан шагнаж урамшуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй