Skip to main content

Элсэлтийн ерөнхий шалгалт өндөрлөлөө

    Орон даяар явагдаж буй Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр өндөрлөлөө.  Шалгалтыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ.

    Шалгалтад орохдоо авч орохыг хориглосон зүйлийг анхаарч бэлтгэл байдлаа сайтар хангахыг сануулсаар байгаа бөгөөд зөрчил гаргасан тохиолдолд санамжийн дагуу арга хэмжээ авахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

    Элсэлтийн ерөнхий шалгалтын зөв хариултыг ЭЕШ дууссанаас хойш долоо хоногийн дараа нийтлэх юм байна. Шалгалтын дүн оноог 2017 оны долдугаар сарын 1-ний 9:00 цагаас эхлэн www.eec.mn веб сайтаас үзэх боломжтой аж.

     Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авах юм байна. Харин нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийнхаа захиргаанаасаа батламж хуудсаа авах бол өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байх юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй