Ярилцлага

С.ГАНЦОГТ: Баян-өндөр сумыг иргэдэд соёлтой, шуурхай үйлчилдэг байгууллага болгон шинэчилнэ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогттой ярилцаж байна.

-Та Баян-Өндөр сумын Засаг даргаар томилогдоод хагас жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудынхаа талаар эхлээд мэдээлэл өгнө үү?

    - Төр бол иргэнд үйлчилдэг байгууллага. Тйимээс Баян-Өндөр сумын ЗДТГ-ыг орчин үеийн арга барилаар, иргэдэд соёлтой, түргэн шуурхай үйлчилдэг, тав тухтай орчин бүхий үйлчилгээний стандарттай байгууллага болгохын төлөө бид хичээн ажиллаж байна. Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн дагуу ажил урагшилах тал байдаг учраас 

Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх зарчим баримтлан ажиллаж байна.

    Мөн ажлаа хүлээн авснаас хойш ЗДТГ-ын дэргэд судалгааны баг ажиллуулж эхэлсэн. Тус багийнхан хүн ам зүйн судалгаа, нийгмийн судалгаа, эдийн засгийн судалгаатай уялдуулан өрхийн үйлдвэрлэл, орлогогүй иргэдийн судалгааг эхний ээлжинд бүрэн дүүрэн гаргаад байна. Цаашид дэд бүтэц, гэрэлтүүлэг, зам талбай, нохой муур гэх мэт ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудалтай холбоотойгоор бүх төрлийн судалгааг хийнэ. Ийнхүү бүрэн хэмжээний судалгаатай болсноор аливаа асуудлын шийдийг хялбар олох боломжтой юм. Цаашлаад төрийн ажил судалгаатай үндэс суурьтай хийгдэх юм бол хөрсөн дээр бууж үр дүнгээ өгнө гэж харж байна.

-Энэ онд Баян-Өндөр сум хэдий хэмжээний төсвөөр, ямар ажлууд хийх бол?

Өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 дахин бага төсөв хэдий ч бид иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг чанартай хийхийг зорьж байна.

    -Энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн 1,7 тэрбум төгрөгөөр Баян-Өндөр суманд бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 дахин бага төсөв хэдий ч бид иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг чанартай хийхийг зорьж байна. Нийт 83 ажил төлөвлөсөн бөгөөд одоогоор 70 орчим ажлын тендер зарлагдсан. Олон нийтийн оролцоотой буюу ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах бүлгээр гүйцэтгэх ажлууд хийгдэж байна. Энэ нь нийт 26 байрлалд явган хүний зам, амралт чөлөөт цагийн талбай, явган хүний гүүр, гарц гаргах зэргээр олон нийтийн оролцоог түшиглэн хийгдэнэ. Гэр хорооллын багуудад нийт төсвийн 56 хувийг зарцуулж байгаа нь энэ жилийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулалтын бас нэг онцлог юм. -

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын багууд Монголын хаана ч байхгүй их ачаалалтай ажилладаг “хачин” тогтолцоотой. Одоогийн цөөн хүн хүчээр төрийн анхан шатны байгууллагын их ажлыг хэрхэн амжуулж байна?

    -Баян-Өндөр сумын их ачааллыг гадны хүн ойлгоход бэрх. Багуудын ажлын албанд 4 хэсгийн ахлагч, 3 ажилтан нийт 7 хүн ажиллаж 7000 иргэнд үйлчилдэг. Гэтэл зэргэлдээх аймгийн 3000 хүн амтай суманд 41 хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн аппарат ажилладаг. Манай сумын багууд ямар их ачаалалтай ажиллагдаг нь эндээс харагдана. Ажлыг хэрхэн өрнүүлж хэрхэн амжуулж байна вэ? Гэвэл манай ажилтнууд ажилдаа дуртай, сэтгэлээ зориулж чаддаг хамт олон иргэдийн асуудал, иргэдийн санал хүсэлт, гомдол гээд иргэдийн асуудлыг бүхний өмнө тавьж ажиллаж байгаа нь баг, сумын ажил тасралтгүй урагшилж байгаагийн гол тулгуур юм.

-Баян-Өндөр сумын малчин ардуудад хэрхэн анхаарал хандуулж байна?

Өнгөрсөн өвөл малчдаа сар бүр эргэх ажил зохион байгуулсан.  

  -Малчин багийг дахин байгуулах талаар судалгаа хийж байна. Өнгөрсөн өвөл малчдаа сар бүр эргэх ажил зохион байгуулсан. Ингэхдээ тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хаагдсан зам харгуйг нээх, УЗН-ээс үзүүлсэн 70 малчин өрх тус бүрт 245,000 төгрөгийн тусламжийг хүргэх, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 27 иргэнд 235 ам долларын тусламж, Орхон аймгийн сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд болон малчдад туслах гэсэн сайхан сэтгэлтэй хүн бүрийн дэмжлэгийг малчдад хүргэж, төлийн бэлтгэлд нь дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүллээ. Энэ жил мал бүхий айл өрхүүдийг хотын тойргоос гаргаж суурьшуулах бодолтой байна.

-Иргэдтэй уулзаад тэдний санаа бодлыг сонсох үед ямар асуудлыг түлхүү хөндөн ярьж байна?

    -Иргэдийн нийтлэг хүсч буй асуудал нь хамгийн түрүүнд ажлын байр байдаг. Тэд ажилтай орлоготой байхыг л их хүсч, ярьж байна. Мөн ая тухтай амьдрах орчин нөхцөл, өөрсдийнх нь санаачилсан үйл ажиллагааг төрөөс дэмжихийг их хүсдэг.

 Тариаланчдыг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг ажлын байртай, орлоготой болгож дэмжиж  ажиллах болно.

    Орхон аймгийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдээс гарсан саналыг эрэмбэлээд үзэхээр ихэнх нь орчны тохижилт, дэд бүтцийг сайжруулах, газартай, өмчтэй, орон байртай болохыг л хүссэн байна. Энэ жил орон гэргүй 200 гаруй хүнд гэр олгохоор судалгаа хийж байна. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр олон нийтийн оролцоотойгоор суваг шуудууны хог цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх гээд олон ажил хийгдэнэ. Орхон аймгийн тухайд өрхийн тариаланчдыг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг ажлын байртай, орлоготой болгож, тэдний саналыг дэмжиж хамтран ажиллах болно.

-Өрхийн тарианланчдыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сумын зүгээс ямар ажлуудыг гүйцэтгэх вэ?

     Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар “Хөгжил бүтээх 18” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Өрхийн тариаланчдыг дэмжих дэд хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг Баян-Өндөр сумын хэмжээнд зохион байгуулж сумынхаа 500 өрхөд гала сортын төмсний үр олголоо. Орхон аймгийн хэмжээнд энэхүү хөтөлбөрт нийт 1000 өрх хамрагдана. Иргэдийн тухайд тариалан эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлж, ажилтай байх үндэс энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хангагдаж байгаа юм. Эхний удаа 1000 өрхийг хамруулан тэд үр шимийг нь хүртсэнээр дараагийн удаа хөршүүддээ, орлого олохыг хүссэн тариаланчиддаа туршлагаасаа хуваалцаж нэг нэгнээ дэмжсэн хэлбэрээр үргэлжлэх боломжтой хөтөлбөр юм.

5000 ширхэг чацарганы суулгацыг Баян-Өндөр сумын иргэдэд багуудаар нь ангилан тараах ажлыг хийж гүйцэтгэлээ

    Баян-Өндөр сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу жимс, жимсгэнэ тариалах иргэдийг дэмжих зорилгоор “Эко Баян-Өндөр” төслийг хэрэгжүүлж 5000 ширхэг чацарганы суулгацыг Баян-Өндөр сумын иргэдэд багуудаар нь ангилан тараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн энэхүү төслийн хүрээнд 7500 ширхэг үхрийн нүд, чацарганы суулгац тарих ажлыг зохион байгуулж арчлан хамгаалах, тордож услах ажлыг тогтмол явуулж байна.

-Хавар болоход иргэд Баян-Өндөр сумын ЗДТГ-ыг газрын асуудлаар нилээдгүй зорьдог. Энэ жилийн газар олголт хэрхэн явагдаж байна?

    -Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сумын 19,032 иргэний хашааны газар хүссэн өргөдөл шийдвэрээ хүлээж байна. Энэ жил 200-300 айлд гэр бүлийн хэрэгцээний газар нөхөн олгоно хэмээн төлөвлөсөн.

    Тухайлбал, Эрдэнэ, Яргуйт баг, Яргуйтын Хөтөл орчимд газар олгох юм. Харин хашааны газрыг хууль бусаар авсан айл өрхүүдийн хашааг буулгах, зөвшөөрөл авалгүй хашаа барьсан иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нугалж торгууль төлөх хууль, журам бий. Энэ журмыг мөрдүүлнэ. Яргуйт багийн Хөтөл орчимд 180 иргэнд газар олгоод дууссан. Үргэлжлүүлээд Эрдэнэ багийн Чингэлд 20 айлд газар өгөх ажлыг зохион байгуулснаар 2017 оны газар олголт дуусгавар болно.

-Саяхан аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн дээр Та бусад аймгийн сумууд болон Орхон аймгийн хооронд дундын суурьшлын бүс байгуулах тухай санаа хэлсэн. Энэ талаар ямар өөрчлөлт хийх вэ?

    -Энэ асуудлаар Булган аймгийн зарим сумын удирдлагуудтай ярилцаж санал солилцож байгаа. Орхон, Булган аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дагуу Сумдын Засаг дарга нар ч гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Хангал, Ингэт, Орхон, Жаргалант гэсэн дөрвөн чиглэлд бид геодезийн зураг гаргасан. Энэ зураглалын дагуу суурьшлын бүс бий болгохын тулд тухайн сумдын иргэдэд харилцан ашигтай байх хувилбарыг сонгох хэрэгтэй болж байна. Дундын суурьшлын бүс байгуулахад ус, цахилгаан, зам гээд дэд бүтэц бий болгох хөрөнгийн асуудлыг эхлээд шийдэх шаардлага гарна. Энэ чиглэлээр хийх ажлаа төлөвлөж байна. Ер нь ирэх жилээс захын хороололд газар олгохдоо эхлээд дэд бүтцийн асуудлыг нь шийдсэний дараа газар олгох ажил хийх бодолтой байна. Нөгөө талаар захын гэр хорооллын цахилгааны хүчдэлийн уналтыг багасгах талаар тодорхой ажлууд хийх шаардлага байна.

    Гэхдээ УИХ-аар Орхон аймгийг хотын статустай болгох асуудал шийдэгдвэл энэ шийдвэрийг дагаад 40-50 км радиуст газар нутаг өргөсөнө. Хотын статустай болж чадвал газар олголтын асуудал нилээн өргөн хүрээнд шийдэгдэнэ гэж итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.



Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

6 cэтгэгдэлтэй


ЗочинSep 3, 2017 172.68.253.79

ard irgedee sain demjihgui. jijig dund biznesee oilgohgui sonin hun bnalee. soylgui buduuleg


zochinJun 9, 2017 162.158.89.225

Ene hun ooroo yariltslaga ogson uu? ooroos ni soyol gedeg yumnii uner ch unertdeggui shd. Omnoh negnee ingej uguisgej bolohgui ee.


зочинJun 9, 2017 162.158.89.225

Баян-өндөр сумыг иргэдэд соёлтой, шуурхай үйлчилдэг байгууллага болгон шинэчилнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ Өмөнх Засаг даргаар ажиллаж байсан Алтанхуяг, Жигдэнэгомбо, Жаргалсайхан, Баасанжав нар иргэдэд соёлгүй, удаан үйлчилдэг байсан байна.


ЗочинJun 8, 2017 162.158.88.70

amjilt huseyee


БатJun 8, 2017 162.158.91.235

Эрс шинэчлэл харагдахгүй л байна.Иргэдийн эрхэнд халдахгүй байхад ихээхэн анхаарах хэрэгтэй.Та нар дарга болсондоо дотроо омогшдогоо болих хэрэгтэй.Тэр чинь захиргаадалтын хэлбэр.Алдаа гэдэг чинь анзаарагдалгүй гардаг,бас нэг мэдэхэд өөрийг чинь баллана.


ЭркаJun 8, 2017 162.158.91.247

амжилт хүсье цогоодоо тууштай шудрага шаргуу залуу шүү