Skip to main content

Цэцэрлэгийн насныханд “Зуны салбар бүлэг” хичээллэнэ

     2016-2017 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүд 5 дугаар сарын 31 нд амарна. Тэгвэл боловсрол соёл урлагийн газарт эцэг эхчүүд зуны цэцэрлэг, сургалт явуулах хүсэлтийг гаргасан байна.

    Үүний хүрээнд аймгийн хэмжээнд 250 гаруй хүүхдийн 3 цэцэрлэгийг зуны салбар бүлгийг хичээллүүлэх тооцоо гаргажээ. Жаргалант, Говил багийн 2р цэцэрлэг, Хүрэнбулаг багийн 19-р цэцэрлэгийг хичээллүүлж, ажиллуулах тухай эцсийн шийдлийн албан тоотыг Боловсрол соёл урлагийн газраас ЗДТГ-т хүргүүлсэн байна.

    Жаргалант сумын 3-р цэцэрлэгт тариаланчдын хүүхдүүд хоёр сарын хугацаанд цэцэрлэгт хамрагдана. Харин Баян-Өндөр суманд ГОВИЛ багийн 2-р цэцэрлэгт урьдчилсан судалгаагаар 71 хүүхдийн судалгаа ирсэн байна.

     Ингэхдээ дийлэнх хувь нь зорилтод бүлгийн хүүхдүүд байдаг учир төлбөр мөнгийг хөнгөвчлөн,өдрийн 1000 төгрөгөөр байхаар зохицуулж байна. Харин Хүрэнбулаг багийн 19 р цэцэрлэг дээр зуны салбар 2 бүлгийг нээж, хүүхдийг өдрийн 5000 төгрөгөөр хүлээн авч ажиллуулах болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй