Skip to main content

“Эрдэнэтийн бал-2017” бүжгийн их наадам эхэллээ

    “Эрдэнэтийн бүжиг-2017” наадмын төсөл нээлтээ хийсэн. Орхон аймаг, Эрдэнэт хотод цэнгээнт бүжгийн наадам, хаврын баярын 23 дахь жилдээ энэ онд зохион байгуулагдаж байгаа. Тиймээс түүхэн ойг тохиолдуулан хаврын баяр, цэнгээнт бүжгийг үүсч хөгжсөнийг төсөл болгон олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсноо өнөөдрийн хэвлэлийн бага хуралд мэдээллээ.

     Эрдэнэтийн бал цэнгээнт бүжгийн наадам цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас, оюутан насны ангилалаас гадна ажилчин, ахмадын гэсэн ангилалд явагдана. Шалгаруулалтын хуваарийг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Эрдэнэтийн бал цэнгээнт бүжгийн наадмын шалгаруулалт 5-р сарын 10-өөс буюу эхэлсэн байна. Эрдэнэтийн бал 2017 цэнгээнт бүжгийн наадмын ажилчин насны ангилалд Эрдэнэт үйлдвэрийн цех, хэлтсийн зургаан хамтлаг оролцож байгаа юм.

    Бүжгийн их наадамд 43 хамтлагийн 860 бүжигчид оролцож, өнөөдөр хамгийн бага нас буюу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бүжигчдийн уралдаанаар эхлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй