Skip to main content

Цэцэрлэг сургуулийн бүртгэлийг 5-р сарын 12, 13-ны өдрүүдэд хийнэ

Цэцэрлэг сургуулийн бүртгэлийг 5-р сарын 12, 13-ны өдрүүдэд хийнэ

    Аймгийн боловсрол соёл урлагийн газраас энэ хичээлийн жилийн 1-р анги,цэцэрлэгт суралцах хүүхдүүдийг нэгдсэн журмаар хоёр өдөр буюу 5 дугаар сарын 12, 13 -ны өдрүүдэд бүртгэлийг зохион байгуулахаар болсон байна.

    Өмнөх жилүүдэд тухайн сургууль, цэцэрлэг тус бүр өөрсдийн боломжит цаг хугацаанд тохируулан элсэлтийг зарлахад харъяаллын дагуу бүртэлгүй иргэд олноор ирж дараагийн бүртгэл хийж буй сургууль цэцэрлэгт дарамт ачаалал болдог учир ийнхүү зохицуулалт хийх болсон байна.

    Эцэг эхчүүд ч ихэвчлэн хамран сургах тойрогтоо бус төвийн сургуульд элсүүлэх сонирхолтой байдаг бөгөөд ингэснээр төв городын сургуулийн 50-60 хувьд харъяалалгүй хүүхдүүдээс бүрдэж, яг тухайн багийн хүүхдүүд хамрагдаж чаддаггүйг боловсрол соёл урлагийн газраас мэдээллээ

    Мөн шинээр Ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцагчдын тоо бүртгэлийг багш ажилчдын хүчийг ашиглан тухайн баг бүртээ судалгаа тандалт хийсний үндсэн дээр гаргасан байна. Одоогийн байдлаар нэгдсэн дүн мэдээлэл гараагүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй