Skip to main content

Орос сургуульд 2-р ангиас Монгол хэлний хичээл орно

Орос сургуульд 2-р ангиас Монгол хэлний хичээл орно
    ОХУ-ын Хиагт хотын Орхон аймаг дахь салбар сургууль буюу бидний хэлж заншсанаар Орос сургуульд Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй хойд хөршийн мэргэжилтнүүдийн хүүхдүүдээс гадна 500 гаруй монгол сурагчид орос орны хэл, соёлоос суралцаж байна. Өнөөдрийн байдлаар сурагчид эх хэлээ 6-р ангиасаа эхлэн долоо хоногт 1 цаг, 7-11-р ангидаа долоо хоногт 2 цагаар судалдаг. Үүнээс гадна 6-р ангийн сурагчдад Монголын түүх хичээлийгдолоо хоногт 1 цагаар ордог байна.

    Орос 19-р сургуулийн хүүхдүүд эх хэлээрэй маш муу ярьж байна, монгол хэлний хичээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн эцэг эхчүүдийн саналын дагуу аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан тус сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

    Тэд ирэх 2017-2018 оны хичээлийн жилээс монгол хэл бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, 2-р ангиас монгол хэлний хичээлийг долоо хоногт 1 цагаар судалж эхлэх,мөн 5-7-р ангид монголын уран зохиол хичээлийг долоо хоногт 1 цаг, мөн 7-11-р ангид Монгол бичгийн хичээлийг судлах зэрэг саналыг бодлогын төвшинд авч хэрэгжүүлэхээр болов.

    Цаашид Орос сургуулийн монгол хэл бичгийн сургалтын хөтөлбөр, шалгалтын сэдвийг БСУГ-аас баталж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 4
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

4 cэтгэгдэлтэй


ЗочинApr 15, 2017 122.201.22.1

ene medeelel vnen bol taalagjaj bn. er ni oros surguuliin surlaga, yrih chadvar sul bgaa gej boddog.


ЗочинMay 8, 2017 139.5.218.63

suraltsaj tugssun huuhduud zovhon Mongold ch bish olon ulsiin tuvshind olon ulsiin irgedtei mor zeregtsen suralcaj baina. surlaga muu gej unguts dugnehee bolimoor yum . oros mongol surguiliin surgaltiin sistem, program oor gdgiig bas bodoj uzeh heregtei. yarih chadvar mongol surguuliin huuhdees havi iluu , ooriigoo ilerhiileh chdvartai, busadtai neelttei bolj tuluvshdug davuu taltai


ЗочинApr 14, 2017 103.26.195.148

Khiagtiin salbar surguulia???Ankh udaagaa sonsoj b.na. Oros surguuli, Oros tsetserleg, Oros emneleg ene 3-T Mongol Ulsad emneleg, surguuliin chigleleereer uil ajillagaa yavuulakh yamarch litsenz, zovshoorol, batlamj baidaggui gej khumuus yarij baikhig neg bus udaa sonsson uym b.na. Iim uym baij boldog uym uu? GOK - in khariya gekheer ingej yamar ch zovshoorolgui iim olon jil dur meden uil ajillagaa yavuulaad baij boldog uym bolov uu? Yalt ch ugui l yamar ch zovshoorol baidaggui l gesen dee.


ЗочинMay 8, 2017 139.5.218.63

Haa haamaagui hunees sonsson medeellee olon niitiin suljeend bichih chn buruu shuu !!!


ЗочинApr 14, 2017 66.181.190.34

Kkkkkkkk. Mgl heleer mash sain yaridg bichdeg unshdag bs oilgodog


ЗочинApr 14, 2017 66.181.177.152

ккк-кккк