Skip to main content

"ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД" нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

    Орхон аймгийн Баян-өндөр сум, чөлөөт уран бүтээлийн NBTV телевиз хамтран хàâðûí улирал эхэлж мал төллөх үеэр малчдын хамгийн их ачаалалтай үе эхэлдэг бөгөөд энэ үеэр малчин олныхоо хөдөлмөрийг ард иргэддээ таниулан ойлгуулах ,залуучуудад монгол ёс заншлаа мэдэх, монголын уламжлалт мал маллагааны талаар мэдээлэл өгөх, олон жилийн турш уламжлагдан ирсэн монголын ард түмний амьдралын болон хэрэглээний соёл, ахуйн мэдээллийг үзэгчдэд өгөх, уул уурхайн шүтсэн өнөө үед уламжлалт мал аж ахуйн үр нөлөө, хүч хөдөлмөр, ололт боломжуудыг илүү гаргаж танилцуулах, залуучуудыг хамтарч хөдөлмөрлөх, санаачлах, уриалан дуудсан идэвхитэй хандлага руу чиглүүлэх зэрэг олон талын ач холбогдол зорилгыг агуулсан "Илгээлтийн эзэд" реалити нэвтрүүлгийг хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

    Орхон аймгийн 11 төрийн болон аж ахуйн нэгжүүдэд ажилладаг 12 залуус өнөөгийн хотын залуусын төлөөлөл болж малчны хотонд ажиллаж, малч ухаан, малчдын ажил хөдөлмөрийг мэдрэн, малчны амьдралаар амьдрах адал явдалтай нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

    Уг нэвтрүүлэг нь 14 хоногийн турш орой бүр шинэ нэвтрүүлгээрээ үзэгчдийн хүртээл болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нэвтрүүлгийн ерөнхий зохион байгуулагчаар Орхон аймгийн Баян-өндөр сум ажиллаж, төрийн байгууллагууд бүхий л талаар дэмжин ажиллаж байна.

    4-5 хоногийн турш малчны хотонд амьдарч, малчдын өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэх ба монголчуудын эрт дээр үеэс уламжлагдан байдаг монгол ахуй, ажил хөдөлмөрийг сурталчлан таниулах, будаа тээрэмдэх, эсгий урлал, гар оёдол зэрэг олон олон зан үйлийг өөрсдийн биеэр хийж , адал явдалтай, инээд хөөртэй , дуу хууртай сонирхолтой реалити нэвтрүүлэг 4-р сараас эхлэн NBTV телевизээр гарч эхлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй