Skip to main content

Хүнс нийлүүлэгчийг хуулийн дагуу шалгаруулаагүй зөрчил илэрчээ

Хүнс нийлүүлэгчийг хуулийн дагуу шалгаруулаагүй зөрчил илэрчээ
    Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, цэцэрлэгүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 15 сургууль, 27 цэцэрлэгийг хамруулсан байна.

    Шалгалтыг тухайн байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагаа, шилэн дансны хуулийн хэрэгжилт, байгууллага дээрх тендер худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдсан бэ гэсэн 3 чиглэлээр зохион байгуулжээ.

    Нийтлэг зөрчил нь ЕБС-иуд үдийн цай хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хоол хүнсийг бэлтгэн нийлүүлэгчийг сонгох худалдан авалт тендерийг хуулийн дагуу зохион байгуулаагүй нь тогтоогдсон нэгдсэн дүгнэлт гарсан байна. Мөн нэр бүхий зарим сургуулиудыг иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг үндэслэн шалгасан.

    Манай аймаг шилэн дансны хуулийн хэрэгжилтээр улсын хэмжээнд тэргүүлж явдаг хэдий ч сүүлийн үед байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтан солигдож байгаатай холбоотойгоор энэ чиглэлд сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах шаардлага үүсч байгаа гэдгийг санхүүгийн хяналт аудитын албанаас мэдээллээ.

    ЕБС, СӨБ-ын байгууллагуудад хийсэн шалгалтын нэгдсэн дүн мэдээллийг аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тодорхой чиглэлд арга хэмжээ авч ажиллах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй