Skip to main content

“Архигүй Эрдэнэт- Архидалтгүй цагаан сар” уриалга

    Монголын ард түмэн эрт үеэс төрт ёсны их хүндэтгэл цагаан сарын баяраа эцэг өвгөдөөс улбаалан ураг төрлөө мэдэлцэж, ахас ихсээ хүндэтгэн, өвлийг өнтэй даван мал сүрэг онд мэнд орж, айл хотлоороо амар амгалан аж төрсний баяр хэмээнэлбэг дэлбэг, өнгөтэй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлэгшээн, цай идээнийхээ дээжийг өргөж, айраг цагаагаа сөгнөж, хотол олноороо цэнгэдэг сайхан уламжлалтай.

    Өвөг дээдэс, ахмадаа хүндэтгэн зуун дамжин уламжилж ирсэн цагаан сараараа айргаа сөгнөн, амтат цагаан идээгээрээ зочин гийчнээ дайлж цайлдаг Монгол сайхан уламжлалаа хүндэтгэн бэлэгшээцгээе.

    Уламжлалт зан заншлынхаа утга учрыггуйвуулалгүй залуу үедээ үлгэрлэж, архи сархдыг тэвчиж,бор дарс, хар усыг идээний дээж, бэлэгний дээдэд үл тооцон, бусдыг дайлан, өөрөө хэрэглэхээс татгалзаж, “Архигүй Эрдэнэт – Архидалтгүй цагаан сар” уриалгыг зон олноороо талархан хүлээн авч санаа нэгдэн дэмжиж, түмэн олноороо дүүрэн жаргалтай, төвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй