Эрдэнэт

Говил багийн малчин С.Баасандорж “Улсын аварга малчин”-аар шалгарлаа

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн малчин С.Баасандорж 2016 оны “Улсын аварга малчин”-аар шалгараад байна. Тэрээр 1953 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн.

    С.Баасандорж 1995 оноос хойш тасралтгүй 21 жилийн турш мал маллаж байгаа юм.2002 оноос Орхон аймгийн Баян-Өндөр суманд шилжин ирж мал сүргээ тогтвортой өсгөн үржүүлж сүүлийн 3 жил 636-аас, 768, 886 толгой мал болгон өсгөж 4 хүүхэд өрх тусгаарлан айл гэр болгосон юм. 2008 онд “Сумын сайн малчин” 2012 онд “Аймгийн сайн малчин”-аар шалгарч байсан.

    С.Баасандорж гуай мал сүргээ олон төрлөөр өсгөөд зогсохгүй хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд бусдыгаа манлайлан оролцож иргэдийг малжуулах үйлсэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.1980 онд эхнэр Лхагважавын Должинсүрэнтэй гэр бүл болж 6 хүү төрүүлж өсгөсөн. С.Баасандорж гуайн мал маллах, хурдан морь уях сойх эрдмийг хүү Б.Намхайнямбуу, Б.Амарбаясгалан нар нь уламжлан мал маллаж байна.

    Хүү Б.Намхайнямбуу нь 2015 онд “Аварга адуучин”-аар шалгарч байсан.Өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар нутаглахдаа хашаа бууцны тохижилтонд анхаарч малаа эрүүлжүүлэх, ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх талаар “Эрдэнэ хутагт” мал, эмнэлэг үржлийн нэгжтэй гэрээ байгуулж ажиллаж байна.

    Малын тоо толгойноос илүүтэйгээр чанарт онцгой анхаарч хонин сүргээ Дорнод аймгийн Хөлөнбүйр сумаас “Барга” үйлдвэрийн 2 хуц, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас адуун сүргээ, “Галшар” үүлдрийн 2 азарган үрээ, ямаан сүргээ Хөвсгөл аймгийн цөм сүргээс “Эрчимийн хар” үүлдрийн 3 ухна, үхэр сүргээ мах сүүний чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн 2 бухан бяруу Булган аймгийн цөм сүргээс худалдан авч сайжруулан нутгийн малчдад “залуу” хээлтэгч, хээлтүүлэгч 56-59 толгой малыг сүүлийн 3 жилд үржлийн чиглэлээр худалдан энэ талаар төр засгаас баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг.


Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинFeb 21, 2017 162.158.89.237

Энэ завханыхан одоо бүгдээрээ 1 эцэгтэймүү хаашайн