Skip to main content

85-аас дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Эрдэнэт үйлдвэр ХХК жил жилийн сар шинийн баяр, цагаан сарын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулдаг. Энэ жил уламжлалт үйл ажиллагаандаа нэгэн шинэлэг хөтөлбөр оруулсан нь үйлдвэрээс өндөр насны тэтгэвэртээ гарсан 85-аас дээш насны ахмадуудаа тусгайлан хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажиллагаа байлаа.

    Эрдэнэт үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан 2015 ахмад байгаагаас 14 нь 85-аас дээш насны, 123 нь 75-аас дээш насны ахмадууд байдаг аж. Тэдний хамгийн өндөр настай нь Эрдэнэт үйлдвэрийн Орон сууцны цехээс гавьяаны амралтаа авсан Товуусүрэн гуай эдүгээ 91 нас сүүдрийг зооглож байгаа бол бусад нь Баяжуулах үйлдвэр, Технологийн сургууль, Чанар хяналтын хэлтэс, Спорт ордон, Эмнэлэг сувилалын цогцолборт ажиллаж байсан ахмад буурлууд байна.

     85-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж. Эрдэнэбилэг, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор нар оролцож, үйлдвэрийнхээ хамгийн ахмад азай буурлууддаа гарын бэлэг гардууллаа.

     Энэ үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ахмадууддаа хандан, айлчлан ирж байгаа гал тахиа жилийн мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ “ 100 насыг наслах ерөөлтэй сайхан буурлууд та нарын хийсэн бүтээсэн зүйл их бий, тэр тусмаа олон сайхан үр хүүхэд, ач зээ нарыг төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа буянтай хүмүүс.

     Ахмад буурлууд та нарынхаа бүтээн байгуулсан бүхнээр бахархаж, санаж бодсоныг тань гүйцэлдүүлж, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотоо улам сайхан авч явахын төлөө бид эрмэлзэх болно. Энд та нарын маань хөдөлмөр зүтгэл, ур ухаан шингэсэн байдаг. Тиймээс та бүхнийгээ бид үеийн үед хүндэтгэх учиртай” хэмээн хэлсэн юм. Хүндэтгэлийн ажиллагаанд Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ толилуулж, 80 насыг хол давсан хэдий ч ухаан саруул ахмад буурлууд тэдний хөг аялгуунд түрлэг нэмж, нэгэн өдрийг дуу хууртай сайхан өнгөрөөлөө.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй