Skip to main content

С.Ганцогт Халиу, Зүйл, Тариа бригадуудад ажиллаа

    Орхон аймгийн малчин өрхүүддээ тусламж үзүүлэх зорилгоор хандивын аян өрнүүлж иргэд, аж ахуй нэгж байгууллага, сургууль, төр захиргааны байгууллагуудаас цугларсан бараа материалыг малчдад уламжлах, өвөлжилттэй танилцах ажлын хэсэг нийт 11 чиглэлд ажиллаж байна.

    Баян-Өндөр сумын 7 чиглэл байгаагаас сумын Засаг Дарга С.Ганцогт, МЭҮТ-ийн дарга Л.Уртнаст малын эмч н.Цэрэндулам, хүний эмч н.Эрдэнэцогт нар Халиу, Зүйл, Тариа бригадын чиглэлд ажиллалаа.

IMG_1487

Орхон аймгийн Онцгой байдлын газраас 11 шуудай хивэг, 66 ширхэг хужир бусад бараа материалыг хүлээн аваад хөдөөгийн чиглэлд замдаа гарлаа

IMG_1578IMG_1581


Цас их орсон учир хөдөөгийн замд машин нь цасанд суусан иргэдтэй цөөнгүй таарлаа

IMG_1597IMG_1622IMG_1653


Малчин айлууд Цагаан сарын бэлтгэлээ базааж байна

IMG_1662

Хандиваар цугларсан бэлэн мөнгөөр хужир, хивэг, гурил, будаа, лаа шүдэнз зэрэг тусламжийн бараа малчдад зориулан худалдан авсныг мөн нэмнээ, хувцас хэрэглэл, ариун цэврийн бүтээгдэхүүнүүд иргэдээс ирүүлснийг малчдад уламжлан тараалаа.

IMG_1665   IMG_1775IMG_1778IMG_1785IMG_1789IMG_1808IMG_1809IMG_1838IMG_1843

Хээл хаях тохиолдол  гарч байна

IMG_1851

 20 орчим малчин өрхөөр орж өвөлжилт, цагийн байдалтай танилцсан. Мөн Малчин багийг байгуулах талаар малчдын санаа бодлыг ч сонссон юм. Малчдын тухайд малчин багийг эргэн байгуулах нь зүйтэй гэдгийг хэлж байна.

unnamed

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй