Skip to main content

Шинийн дөрвөн хүртэл бүх нийтээр амарна

Шинийн дөрвөн хүртэл бүх нийтээр амарна
    Сар шинийн амралтын хуваарьт өөрчлөлт орох эсэх, сурагчдыг урт хугацаагаар амруулна гэсэн сураг байгаа талаар асууж, сурагласан хүн олон байна.

    Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий.

    Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт ажилдаа орох юм.

    Энэхүү заалтад ямар нэгэн өөрчлөлт орох эсэхийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Энэ жилийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хуульд заасны дагуу гурван өдөр амраад, шинийн 4-нөөс ажлын өдрүүд эхэлнэ” гэсэн хариу өглөө.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 2
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 3
  • 3
  • 2

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй