Skip to main content

Ипотекийн зээлийг Монголбанк бус Засгийн газар хэрэгжүүлнэ

Түрээсийн орон сууцанд орох шалгуур, үзүүлэлтүүд
    Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрах болсон. Энэ хүрээнд Монголбанк хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй.

    Энэ тухайд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Монголбанк цаашид мөнгөний бодлогоо хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллана. Төсвийн шинж чанартай олон төсөл хөтөлбөрийг төв банк хэрэгжүүлж ирсэн. Нийтдээ 8 их наяд төгрөгийн нэмэлт санхжүүжилтийг Монголбанк гаргасан байдаг.

    Энэ мөнгө бол төсөвт хаа ч тусаагүй, өөрсдөө шийдсэн санхүүжилт байсан. Иймээс төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрийг явуулдгаа зогсоохоор болж байна.

    Гэхдээ ипотекийн хөтөлбөр цаашдаа үргэлжилнэ. ОУВС-гаас төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газар шилжүүлж авах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Зөвлөмжийн дагуу 2018 оноос Засгийн газарт шилжүүлэхээр болж байна. Цаашид хөтөлбөрийг хэрхэн боловсронгуй болгох вэ гэдэг дээр Дэлхийн банкнаас туслалцаа авч байна. Дэлхийн банкны туслалцаатайгаар энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй авч явах бололцоо бүрдэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй