Skip to main content

УИХ-ын гишүүн Д.Дамба-очир “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Д.Дамба-очир “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдээлэл хийлээ
    УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тойрогтоо ажиллаж байна. Тэрээр өнөөдөр хуралдсан АИТХ-ын ээлжит V хуралдаанд оролцож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувьтай холбоотой мэдээлэл хийлээ. УИХ-аас тогтоол гаргаж Засгийн газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд буцаан авах чиглэл өгсөн.

    Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ярихдаа “Монголын зэс” корпораци тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авахдаа төлсөн 400 сая америк долларын дийлэнх нь зээл гэдгийг онцоллоо. Тухайлбал, Монгол Банкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 орчим тэрбум төгрөгийг зээлээр авсан зэрэг нь баримтаал нотлогдоод байна. Тиймээс хоорондын суутгал хийхэд Монгол Улсын төрөөс тус компанид төлөх мөнгөний хэмжээ бага байна гэж тооцож байгаа гэлээ.

    Түүнчлэн Олон Улсын Валютын сантай хэлэлцээр хийж хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна гэсэн юм. Учир нь ирэх сарын 21-нд манай улс 580 сая америк долларын зээлийг төлнө. Мөн 8-р сард нэг тэрбум 700 сая америк долларыг Хятадын талд төлөх ёстой. Тиймээс улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын ажил хийхэд хүндрэл үүсэж байгааг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэллээ.

     Энэ онд концессын гэрээгээр “Эрдэнэтийн Дулаан цахилгаан станц” ТӨХК-ийн үнсэн санг шинэчлэх болон “1А” хорооллын дэд бүтцийн ажлыг хийхээр болсон. Түүнээс гадна Цагаанчулуут багт цэцэрлэгт хүрээлэн барьж, “Орхон” цогцолбор сургуулийг өргөтгөхөөр болжээ. Мөн санхүүжилтгүй болсон шалтгаанаар ажил нь зогсоод буй Эрдэнэ багийн сургууль, Дэнж багийн соёлын төв, Хүүхдийн эмнэлэг, “2А” болон “Евро эко” хорооллын дэд бүтцийн ажилд улсын төсвөөс санхүүжилт хийхээр болсон талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа. 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 2
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

7 cэтгэгдэлтэй


ЗочинMar 1, 2017 192.116.55.9

Ene idej xanaagui yum uu axiad bas gishvvn boltson yvj bgaa yum bna sh Dee . Uur xvnd zaigaa tawij uguud uur neg n jaahan idwel xeseg xvmvvsiin ch bas amidral deeshlej magad


ЗочинFeb 21, 2017 202.131.243.190

тээр жилийн кинотеатрын барилга юу болсон вэ хайрт гишүүнээ


дэлгэрFeb 20, 2017 162.158.179.162

Чи тэр өөрийнхөө барьсан 13-р сургуулийн барилгыг засварлаач луйварчин минь.Одоо суулт өгөөд эхэлсэн юм биш үү.Муу идэж ханадаггүй шуналын микроб болимоор юм.


ЗочинFeb 20, 2017 162.158.91.235

Busad aimguud mongol uls dayaraa arhigyi tsagaan sar temdegley gj urialj bhad yahlaaraa naad darga nariin chin buznesig nemegduylehiin tuld naad darga nae chin oorsdiinhoo bar restoran delguuruudiig ajilluulah bolj bgn be.ymar aimar guramshig ve.arhi zardagiig bagasgaj horiglohiin orond ygd zaluuchuudaa arhind jiveh zamiig ni neej bgn be


өөөFeb 20, 2017 202.131.243.186

Эрдэнэт цогцолборын хажууд баригдах бага сургууль юу болсон бэ, гишүүн ээ.


ЗочинFeb 20, 2017 202.131.243.186

Эрдэнэт цогцолборын хажууд баригдах бага сургууль юу болсон бэ, гишүүн ээ.


ЗочинFeb 20, 2017 202.131.243.186

Эрдэнэт цогцолборын хажууд баригдах бага сургууль юу болсон бэ, гишүүн ээ.