Skip to main content

Бэлэн мөнгө биедээ авч явахгүй байхыг анхааруулж байна

“Цагаан сар экспо-2017” үзэсгэлэн худалдаанд урьж байна
    Сар шинийн баяр болоход цөөхөн хоног үлдсэн өдрүүдэд гэр хорооллын нутаг дэвсгэрт ахуйн хүрээнд иргэдийн цагаан сарын баярт зориулан бэлтгэсэн ууц, махыг хулгайлах хэрэг гарч байгааг цагдаагийн газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.

    Аймгийн цагдаагийн газарт 2-р сар гарсаар наран шанд багт иргэдийн хадгалж нөөцөлсөн их хэмжээний хонь үхрийн мах,ууцны мах алдагдсан гэх хэрэг 2 бүртгэгджээ. Иймээс иргэд сонор сэрэмжтэй байж гэрээ удаан хугацаагаар эзэнгүй орхиж явахгүй байх, шаардлагатай тохиолдолд баг хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн газарт мэдэгдэж бүртгүүлэх хэрэгтэй.

    Ингэснээр тус хэсгийг эргүүлийн маршрутад оруулж ажиллаж байгааг хэллээ. Цагаан сар нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон худалдааны төвүүдэд нэмэгдэл эргүүл ажиллаж эхэлсэн байна.

     Баяр ёслол ойртсон энэ өдрүүдэд зах дэлгүүрүүдийн худалдан авалт нэмэгдэж, хүн ихээр төвлөрдөгтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлэх, эд зүйлээ хулгайд алдахаас сэрэмжлүүлж байна. 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй