Skip to main content

М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэр маань ажилчин төвтэй байх ёстой

М.Мөнхбаатар: Эрдэнэт үйлдвэр маань ажилчин төвтэй байх ёстой

    Цаг үеийн үйл явдлын талаар Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын зэс корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.

Он гарсаар Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ ямар асуудал дээр анхаарч ажиллаж байна ? ТУЗ хуралдахгүй байгаагаас болж үйлдвэрийн үйл ажиллагаанд хүлээгдэж байгаа маш олон асуудал үүсээд байна гэх яриа хэр бодитой вэ?

    ТУЗ өнгөрсөн 3 жилийн хугацаанд, буюу оросын талтай хамтарсан үйлдвэр байх үед огт хуралдаагүй байсан. ОХУ-ын өндөр технологийн Ростех корпорацийн өмчилж байсан үйлдвэрийн 49 хувийн хувьцааг 2016 оны 6 дугаар сард Монголын зэс корпорац худалдаж авсанаар ТУЗ-ийг шинэчилж, өнгөрсөн онд гурван ч удаа хуралдсан байгаа. Он гараад хараахан хуралдаагүй байна. Компанийнхаа дүрмээр ТУЗ нь улиралд нэг удаа хуралдахаар заасан байдаг.

    ТУЗ-ийн хурал хойшилж байгаа үндсэн хоёр шалтгаан байгаа. Үүнд: 2016 оны гүйцэтгэл хүлээгдэж байна. Өнгөрсөн оны ажлаа дүгнээгүй байж 2017 оны бизнес төлөвлөгөө, төсөв ярих нь үндэслэл муутай байгаа юм. Хоёрдугаарт, бид удирдлагын данхайсан бүтцийг мэргэшсэн цомхон болгож, удирдлагын зардлыг танах зорилт тавьж ажиллаж байна. Гэтэл шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын оруулж байгаа бүтэц нь өмнөхтэй адил нүсэр буюузөвхөн дарга захирлын тоог нэмэхээр, түүнийг дагаад зардал өндөр байхаар харагдаж байна. ТУЗ-ын зүгээс шинэ бүтцийн саналыг судалж, үнэхээр шаардлагатай эсэх дээр дүгнэлт өгч байна.

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлтэй байгаа гэж байсан. ТУЗ-өөс энэ талаар шийдвэр гарах уу.

    Монголын зэс корпорацийн хувьд ажилчид эн тэргүүнд тавигдана. Харин Гүйцэтгэх удирдлагаас оруулж байгаа санал нь ажилтнуудын биш зөвхөн дарга нарын цалинтай холбоотой асуудал байгаад байна. Шинээр бий болгох бүтэц нь үйлдвэрийн ажилчин төвтэй биш дарга төвтэй тийм л нүсэр бүтэц харагдаад байна. Одоогийн бүтэц бол удирдлагын хувьд цомхон, шийдвэр гаргалт илүү хурдан бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлж эхэлснийг өнгөрсөн 6 сарын үйл ажиллагаа харуулж байна. Жишээ нь бид орлогч захирлын орон тоог гурав байх нь оновчтой гэж үзэж байхад одоо нэмж данхайсан зургаан орлогч, зургаан машин, зургаан хангамжийн асуудал яригдах гээд байгаа юм. Дарга нар биш ажилчдын асуудлыг хэлэлцмээр байна шүү дээ.

Олон нийтийн дунд Эрдэнэт монголын талд шилжиж ирсэнээс хойш Эрдэнэт үйлдвэрийн төлж байгаа татварын хэмжээ буурсан гэж шүүмжлэл байгаа.

    Зэсийн баяжмалын үнэ дэлхийн зах зээлд дөрвөн жил дараалан буурч 2016 онд доод цэгтээ хүрсэн. Эрдэнэт үйлдвэр 2015 онд улсын төсөвт 313.4 тэрбум төлсөн, 2016 оны гүйцэтгэлээр 117,8 тэрбум гарч байна. Татвар төлөлтийн хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан шалтгаан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор 145 тэрбум төгрөгөөр буурсан. 2016 онд зэсийн дундаж үнэ 4227 ам.доллар байсан. Хэрэв зэсийн баяжмалын үнэ 5000 ам.доллараас доош бол 5 хувь төлдөг, түүнээс дээш гарсан үнийн дүнд нэмж 11 хувь тооцдог. Мөн 2015 онд АМНАТ-т 44.5 тэрбум төгрөг илүү төлсөн байсныг суутгасан. Суутгаагүй байсан бол АМНАТ-ын татварт 160 гаруй тэрбум татвар төлөх байж гэж харагдаж байна. 2017 онд зэсийн баяжмалын үнэ өсөх төлөвтэй байна, өөрөөр хэлбэл улсын төсөвт төлөх татварын хэмжээ өмнөх жилүүдийн түвшинд очно гэж харж байна.

Оюу толгой компанитай харьцуулбал Эрдэнэт үйлдвэр татвар их төлдөг үү, бага төлдөг үү?

    Манай үйлдвэр нэгж бүтээгдэхүүнтэй харьцуулсан үзүүлэлтээр илүү татвар төлдөг. Оюу толгой АМНАТ-ын төлбөрт 5 хувь төлдөг бол Эрдэнэт үйлдвэр маань зэсийн үнэ тонн нь 5000 ам.доллараас давбал 16 хувь төлдөг. Гурав дахин өндөр татвар төлж байна гэсэн үг.

Ярилцлагын төгсгөлд үйлдвэрийн нийт ажилтнуудад хандан үг хэлнэ үү.

    Эрдэнэт үйлдвэр маань дарга төвтэй биш, ажилчин төвтэй байхын тулд бид хичээн ажиллаж байна. Манай компанийн зүгээс Эрдэнэтийн ирээдүйн таван зарчим гээд бодлогоо гарган танилцуулсан, хэрэгжүүлэхээр идэвхитэй ажиллаж байна. Үе шаттайгаар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд ТУЗ-д танилцуулахсанал бэлдсэн байгаа. Харин одоо үүнийг үйлдвэртэйгээ хамтраад хэрэгжүүлнэ дээ. Энэ завшааныг ашиглаад удахгүй болох сар шинийн мэндийг Эрдэнэт хотын иргэддээ, үйлдвэрийн хамт олондоо дэвшүүлэхийг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 5
  • 2
  • 0
  • 1
  • 0
  • 2
  • 1
  • 8
  • 2

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

21 cэтгэгдэлтэй


ЗочинFeb 21, 2017 202.131.243.186

49% -хан ирээд цалин нэмсэн бол ажилчид та нарыг цээжээрээ хамгаалах байлаа, даанч тэгэж чадсангүй дээ.


ЗочинFeb 21, 2017 202.131.243.186

49% -хан ирээд цалин нэмсэн бол ажилчид та нарыг цээжээрээ хамгаалах байлаа, даанч тэгэж чадсангүй дээ.


ЗочинFeb 10, 2017 122.201.25.46

ТУЗ хуралдаад ямар ч шийдвэр гаргаж чадахгүй.УИХ шийдвэрээ гаргаж төрд авах хэрэгтэй.Энэ залуу ах нарынхаа зааж өгсөн үлгэрийг ярьж байна даа.


ЗочинFeb 10, 2017 88.202.186.211

эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн баталгаа байна уу. энэ ТУЗ хурдан хуралдаж хурдхан шийдвэр гаргахгүй бол ямарч ирээдүйн баталгаа алга. Ажилчид бид ажиллаад л байдаг гэтэл дээгүүр хэдэн хүмүүс үйлдвэрийг маань хувааж идэхээ л бодоод байх юм даа. Энэ ТУЗ нь хурдан хуралдаасай даа...............


ЗочинFeb 10, 2017 162.158.178.107

Яаж ингэж яриж чадаж байнаа өөрийхөн мөнгөөр бөриыг нь худалдаж авчаад ийм гаруудыг нөгөө тортой газарлуу явуулах хэрэгтэышд төр гэж байдаг бол


ЗочинFeb 10, 2017 162.158.178.107

энэ одоо юу вэ бөөн луйварчин царайлсан гар чин


зочинFeb 10, 2017 88.202.186.219

ичээрэй хө бурхан гэсгээнэ дээ та нарыг хараарай.......


ЗочинFeb 10, 2017 162.158.92.60

49-iinh gedeg heden humuus ireed baahan darga nariin oron too nemsen amidral deeree


ЗочинFeb 10, 2017 162.158.179.66

орхон аймаг дахь ххбанк л ганцаараа байрны зээлийг 5хувь руу шилжуулсэнгуй гэтэл санхуужилт бхгуй л гэж бидний ам тахлаад бсан харин эрдэнэт уйлдвэрийн49хувийг авахаар болж бж л дээ тор ч гэж дээ ан ч адил хийсэн ажилдаа хяналт тавьж бух банкуудыг орон сууцны зээлийг 5хувьд шилжсэнд анхаарлаа хандуулж болох л бсан оорсдоо хутгалдсан бж л дээ ардчилсан нам иргэд л хохироод л хоцрох шив хоорхийс


ЗочинFeb 10, 2017 162.158.179.66

deerh ajilchdiin ug bur inen shu uneheer l ajilchid ruu handsan bh yum bol niigmiin asuudald ni anhaarchaarai l da erdeneted biznes erhlegchif gok n ajilchidad unetei baraagaa shahaad et dee yu gadaadad amidraad bn uu gj hurtel bodohiin aiihtar unetei baraanuud getel gok n ajilchid chin hun l yum bhor hereglee bn bairnii zeeltei tsalingiin zeeltei bas idej uuj umsuj l taaraa dollar mash undur ussun bhad zesiin une ursmshuulal ch alga tsalin bur oligtoi bodhoo bjeee tanaaad l bga zeel zeel daraa sar bas l zeelees zeelni hoorond amidarch bn heden darga nar n l tansaglaad l uildver g avch yvaa ajilchdaa bodol doo


уншигчFeb 9, 2017 162.158.178.89

Шаадаг гар уу. Ажилчин төвтэй гэн үү??? Мафи төвтэй гэсэн бол үнэнд нийцэх байх.


ЗочинFeb 9, 2017 66.181.185.49

Ta nar yu hiij giiguulsiin zailtsagaa hemnelt neriin dor ajilchdiig yamar blgaj bgaagaa medej bna uu er n ur shirend barigdsan mungu haisan l humuus bnadag bonus ur dungiin uramshuulal urgelj avdag mungiig n uguhgui l bgaa uhel tsarailalgui zugeer tsag tuhaid n ugchuud goe yum yariarai


ЗочинFeb 9, 2017 66.181.185.49

Boliochee chi uildveriin ajilchid tsalin bagatai bugd zeelees zeeliin hoorond amidardag shdee yag unendee hudlaa goe yarisan yumnuudad odoo humuus itgehee bolison shdee


ЗочинFeb 9, 2017 43.242.243.181

49 хувийг аваад юу хийж гийгүүлсэн юм бэ 500 ч өгөөгүй. Цалин ч нэмээгүй бонус ч алга


ajilchinFeb 9, 2017 150.129.143.150

ene odoo uy uy geed bna aa. shine jileer tsehuud shildeg ajilchidaa shagnasan tushaaliin mongo odoo hurtel alga. er ni buh mongoo luibardsan mongoo ergej tolohoor oruulaad bga um bish uu.


AjilchinFeb 9, 2017 162.158.91.121

Zesiin une zesiin une l geed baihiin. Uildver tatvaraa, tsalingaa dollaraar ogdiimuu? Hichneen zesiin une buursan ch dollariin hansh ossood l bsan. Niit ajilchdiin amjirgaanii tuvshin muudsan hudaldan avah chadvar 2-3 dahin buursan. Bitgii tolgoi ugaa l daa ta nar! Eruul uhaantai l bol bodoj uzetsgeene biz.


ИргэнFeb 9, 2017 66.181.164.235

Нямдоржийн хэлдэг бас нэг худалдагдсан сэтгүүлч үү үгүй юу


ЗочинFeb 9, 2017 162.158.178.29

Цех дотроо шилжих 10 сард бичсэн албан бичиг одоо хүртэл шийдэгдээгүй,энэ нь тэгээд хурдан гэсэн үг үү


ЗочинFeb 9, 2017 162.158.179.24

Nemched olon yum hutsaldaa!!!!


ЗочинFeb 9, 2017 162.158.179.24

49 huwi yu hiij giigvlew? 450 ogoh bsniig boliulsan 6000 ajilchind yu hylaalgasan yum!!! Ta mar hemneheel urdaa barij hortoi uildvert ajilj bga bidend svv tarag hor saarmagjuulah bvteegdehvvnii hangalt deer hvrtel hemnelt hiine


ЗочинFeb 9, 2017 162.158.178.53

ene Elbegdorjtoi yasan tustei tsaraitai nuhur we