Skip to main content

Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн, Мистер Догс хамтлаг Эрдэнэт хотноо...

        Жил бүр залуу хосуудын хамгийн их хүсэн хүлээдэг баяруудын нэг бол яах аргагүй Гэгээн Валентиний баярын өдөр.Энэ л өдөр хосууд бие биенээ баярлуулж, хэзээ ч мартагдашгүй хайрын дурсамжийг үлдээдэг. Тэгвэл энэ баяраар "Төгөл" их дэлгүүрийн 4 давхарт байрлах "Чингис" рестораны хамт олон "Heel&Ties" шоу тоглолтыг хосууддаа өргөн барьж байна.

        Тоглолтонд "Номин талс"т хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн болон Мистер догс хамтлаг ая дуугаа өргөн хамтдаа хайрын уянгалаг, доргио дуунуудаараа бэлэг барих болно.

        Тасалбарын үнэ 25000 төгрөг бөгөөд тасалбарын үнэнд амтат халуун хоол, зууш, салат болон виногоор үйлчлэх ажээ. Тоглолтын үед хайрын бэлэгдэл бүхий десертийн худалдаа явагдахаас гадна хосуудад зориулсан гэрэл зургийн үйлчилгээ үзүүлнэ.

        Тасалбар бүрийг азын сугалаа дагалдаж "Чингис" рестораны санаанд багтамгүй сонирхолтой азын шагналууд таныг хүлээж байна. Үүднээсээ эхлэн эелдэг хайрын орчин угтаж, мартагдашгүй нэгэн гайхалтай өдрийг Эрдэнэтчүүдээ бэлэглэх энэхүү тоглолтын суудлын тоо хязгаартай бөгөөд хамт олноороо захиалсан тохиолдолд билетийг үнэгүй хүргэж өгөх юм байна.
       
 Захиалгын утас: 95016868,99159737, 94940726 -аар мэдээлэл өгнө.
                                Нийт хосууддаа аз жаргал хүсье!

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй