Skip to main content

Аймгийн музейн барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ

Аймгийн музейн барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ
    Музей нь онцгой объектод тооцогддог. Энэ утгаараа музейн үзмэр соёлын үнэт өв учраас тусгай дулаан, чийг гэрэл зэргээс шалтгаалан удаан хугацаанд хадгалагдах нөхцөл бүрддэг байна. Харин Аймгийн музей зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг. Аймгийн музей нь 35 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа, өдгөө 1700 орчим үзмэртэйгээр ажиллаж байна6

    Манай аймагт монгол орны өнцөг булан бүрээс ирсэн ард иргэд амьдардаг учраас нутаг нутгийн өв соёлыг хадгалсан үзмэрүүдтэй. Аймгийн музейн энэхүү байр нь 1979 онд кино театрын зориулалтаар баригдаж байсан ба музей 1989 онд нүүж орсон. Энэ хугацаанд их засвар хийгдэж байгаагүй,дээвэр маш муу, дулааны улиралд ус чийг алдах нөхцөл байдал тогтмол үүсдэг.

    Энэ ч утгараа музейн үзмэрийн хадгалалтын горим алдагджээ. Тэгвэл БСШУЯ-аас 2017 онд Орхон аймгийн музейн барилгын ажлыг эхлүүлнэ гэсэн таатай мэдээллийг өгсөн хэмээн аймгийн музейн дарга н.Энхтуяа ярилаа.Музейн шинэ барилгын зураг төсөв 2008 онд 2 тэрбум орчим төгрөг гэж хийгдэж байсан юм.

    Музейн зориулалтын барилгын газар Бурхан багшийн сэрэг дүрийн орчимд олгогдсон байдаг. 2017 онд барилгын ажил эхэлснээр манай аймаг зориулалтын стандарт шаардлагад нийцсэн музейтэй болж, музейн үзмэр сан хөмрөг нэмэгдэх хадгалах таатай нөхцөл бүрэн бүрдэх юм. Т

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй