Skip to main content

ФОТО: "Айрагийн гозгор археологийн дурсгалууд 2" үзэсгэлэн дэлгэгдлээ

    Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор гэх газраас Сяньбийн үед хамаарч болох 97 булш байгааг судлан тогтоосон байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн малтлага судалгааны шилдэг 60 гаруй олдворыг багтаасан үзэсгэлэн аймгийн УСО-ны арт галерейд гарлаа.

    Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний баг Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгор гэх газарт нийт 97 булш байгааг тогтоож , сүүлийн 3 жилийн хугацаанд 10 булшинд амжилттай малтлага хийж судалжээ.

    Айрагийн гозгорын малтлага 2014 оноос эхэлж үндэсний түүхийн музейн санхүүжилтээр, 2015 онд аймгийн ЗДТГ-аас санхүүжүүлж байсан бол, энэ удаад үндэсний музей дангаараа хийсэн байна. Зуны малтлагын 3 сарын хугацаанд нийт 40-50 сая төгрөг зарцуулагдсан тооцоо гарчээ. Эдгээр олдворууд нь анхан шатны дүгнэлтээр сяньбийн эхэн үед орно хэмээн дүгнэсэн.

    Хэрвээ энэ үед хамаарагдах бол Сяньбийн түүхийг судлах бүрэн боломж нээгдэж байна. Түүнчлэн дараа дараагийн малтлага судалгааны ажлыг орон нутаг өөрөө санхүүжүүлж хийлгэснээр археологийн олдворууд нь орон нутагтаа үлдэх боломжтой болно хэмээн аймгийн музейн дарга Ч.Энхтуяа ярьлаа.

    Энэхүү үзэсгэлэнд дэлгэгдсэн 60 гаруй үзмэрээс судалгааны эргэлтэд үлдсэн овор ихтэй үзмэр олдворууд сэргээн засварлагдаж байна. Цаашид үлдсэн булшнуудыг бүгдийг малтаж дуусгах төлөвлөгөөтэй учраас 10-20 жилийн судалгааны томоохон ажил болох юм.Үүний дараа аймгийн ЗДТГ-ын , Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтран Жаргалант сумын нутагт музейн цогцолбор байгуулах төлөвлөгөөтэй байна хэмээн Монголын үндэсний музейн захирал хэллээ.

    Хүннүгийн язгууртан, жирийн иргэдийн гээд нийт таван мянга орчим булшийг 1924 оноос хойш үндэсний экспитиз судалж тогтоосон байдаг байна. Харин Айрагийн гозгор шиг нэг газраас олон үеийг хамарсан олдвор тогтоогдож байгаагүй гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинDec 5, 2016 162.158.179.90

хэзээ дуусах юм бол мэдэхгүй дээ


ЗочинDec 5, 2016 103.229.123.56

Хэзээ нээгдсэн хэзээ дуусах олон нийтэд нээлттэй эсэх гд мэдээгээ тодорхой бичиж бна уу? Мэдээлэл өгч бгаа нь сайн боловч мэдээ гдг үндсэн агуулга нь цаг хугацаандаа бдг