Амжилтын замнал

Б.Бат-Эрдэнэ: Эрдэнэт хүн бүхний сэтгэл зүтгэл шингэсэн хот болох ёстой

“Амжилтын замнал” булангийн энэ удаагийн эрхэм зочноор Бат-Өлзийн Бат-Эрдэнэ  уригдлаа. Залуу үеийнхнийхээ үлгэр дууриалал болж, өөрийн гэсэн үнэт зүйлээ бүтээж буй тэр амжилт ялалтын шатаар аажимхан бөгөөд чамбайхан өгсөж явна.

-Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Зочны булангийнхаа нэртэй холбоотой асуултаар яриагаа эхэлбэл ямар вэ? Амжилт гэж ер нь юуг хэлэх вэ?

- Баярлалаа. Эрдэнэтинфо.мн сайтын уншигчид болон Эрдэнэт хотын нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Амжилт гэдэг бол бүх хүнд байдаг зүйл. Гэхдээ мэдээж, ажил амьдралдаа амжилт гаргаж, утга учиртай амьдархыг хэлдэг болов уу. Амжилт гэдэг их жижиг зүйлээс эхэлдэг. Тухайлбал, өглөө эрт босох нь амжилт, хийх зүйлээ тодорхой төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж хэвшвэл мөн л амжилт. Эрүүл мэндээ эрхэмлэж, спортлог байх нь амжилттай байхын нэг үндэс гээд олон талаас нь тодорхойлж болох юм. Тиймээс амжилт бол том, жижиг гэж зааглагдахгүй, харин мөрөөдөж түүнийгээ бодитоор биелүүлсэн хүнийг амжилтанд хүрсэн гэж хэлэх байх. Эцсийн үр дүн нь ямар байх нь л амжилтыг илэрхийлнэ гэж бодож явдаг.

-Мөрөөдлөө биелүүлэх нь амжилтыг авч ирнэ гэж хэллээ. Тэгвэл өөрийн тань мөрөөдөл юу вэ, биелүүлсэн үү?

-Монголчууд бид мөрөөдөлд хязгаар үгүй гэж ярьдаг. Харин миний хувьд мөрөөдлийн хязгаар нь цаг хугацаа гэж боддог. Энэ цаг хугацаанд мөрөөдөлдөө хүрэх шат нь амжилт байгаасай гэж хүсдэг. Мэдээж нэг амжилтаас нөгөө рүү, эхнийхээсээ дараагийнх руу гаа ахиж байж, хүсэл мөрөөдөлдөө очно. Жишээлбэл, нисгэгч болохыг хүсдэг байлаа гэхэд энэ мөрөөдөлдөө хүрэхийн өмнө өөрийгөө бэлдсэн байх ёстой,суралцах, эрүүл байх гээд л.

 Харин миний хувьд мөрөөдлийн хязгаар нь цаг хугацаа гэж боддог

Гэх мэтчилэн олон амжилтын нийлбэр нь өөрөө мөрөөдлийг бүтээдэг болов уу. Миний хүүхэд насны мөрөөдөл олон л доо. Өсөж том болохын хэрээр өөрчлөгдөж байсан. Бага ангид байхдаа онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан бол ахлах ангид ороод хамгийн гоё машинтай болох юм сан гэж. Харин одоо бол их өөр. Амьдрал зохиож, үр хүүхэдтэй болсон аав хүний хувьд амар амгалан байж, илүү өндөр хөгжсөн сайхан улс оронд амьдрахыг мөрөөддөг. Хүн зүгээр л ажил хийх биш сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөдөг баймаар.

-Ярилцлагын зочин маань ер нь хэн бэ, аль нутгаас гаралтай вэ? Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би Бат-Өлзийн Бат-Эрдэнэ. Хүний нэрний өмнө эцгийн нэр заавал бүтнээрээ хэлэгдэх ёстой гэж би боддог. 1999 онд Улаанбаатар Их сургуулийг түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. Дараа нь БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. Одоо МУИС-ын Улс төр судлалын ангид докторантурт суралцаж байна.

Миний докторын зэрэг хамгаалах эрдмийн ажлын сэдэв нь “Залуучуудын чиглэлээр төрөөс баримтлах бодлого” гэсэн сэдвээр бэлтгэж байгаа.

Миний докторын зэрэг хамгаалах эрдмийн ажлын сэдэв нь “Залуучуудын чиглэлээр төрөөс баримтлах бодлого” гэсэн сэдвээр бэлтгэж байгаа. Түүх судлалын магистр цолтой. Ажил хөдөлмөрийн гараагаа хувийн хэвшлээс эхэлж, 10 гаруй жил хувиараа бизнес эрхэлсэн. Дараа нь Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажилласан. Төрийн албаны хувьд гэвэл, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргаар албыг хашсан. Одоо УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байна. Гэр бүлийн хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний товч намтар ийм.

-Боловсролын тухай сэдвээр асуултаа үргэлжлүүлье. Таныхаар бол өндөр боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Боловсролыг би хүмүүжил гэж ойлгодог. Мэдээж, эрдмийн зэрэг цол юмуу зайлшгүй суралцаж төгсөх ёстой боловсролын зэргийн асуудал энд хөндөгдөнө. Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн нэг үгийг иш татмаар байна. “Төгс боловсорсон хүнээс илүү төгөлдөр ухамсар сайт хүмүүн төрийн албанд зохимой” гэж. Тэгэхээр бид эхлээд ухамсартай байх ёстой. Хүүхэд ч гэсэн төрсөн цагаасаа эхлээд боловсорч байдаг. Алхаж эхлэхээс, эцэг эхийнхээ зан байдлын төлөвшлөөс суралцах гэх мэт. Тиймээс боловсрол бол хүмүүжлийн тухай ойлголт юм.

-Эрдэнэт хоттой холбогдсон түүхээсээ хуваалцана уу, өөрөөр хэлбэл наашаа байн байн ирэх шалтгаан юунаас эхтэй байв?

 “Сэтгэл шингэсэн хот” төслийн багийг ахалж ажиллаж байна.

-2006 онд Эрдэнэт хотод анх ирж байлаа. JCI байгууллагын үндэсний чуулган Эрдэнэтэд зохиогдож, тэнд оролцсоноор Эрдэнэт хоттой бизнесийн болон ажил амьдралын шижмээр байнгын холбоо бий болсон доо. Ингээд 2010 онд Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн МАН-ын үүрийн гишүүнээр элсэж байв. 2012 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийн захирал асан Ж.Лхагвасүрэн агсны гадаад харилцаа хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилласан. Одоо харин Эрдэнэт хотдоо хэрэгжүүлэхээр “Сэтгэл шингэсэн хот” төслийн багийг ахалж ажиллаж байна. Миний Эрдэнэттэй салшгүй холбоотой байх шалтгаан гэвэл энэ юм.


-“Сэтгэл шингэсэн хот” төслийнхөө талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Эрдэнэт хотыг олон зуун илгээлтийн эзэн залуучууд бүтээн байгуулсан. Ер нь илгээлтийн эзэд гэдэг бол зүрх сэтгэлийнхээ дуудлагаар очсон газар бүртээ өөрсдийн сэтгэл зүрхээр зориулж, ажил амьдралаа цогцлоодог л доо. Ийм сэтгэл шингээж барьсан хотын нэг нь яахын аргагүй Эрдэнэт хот. Өдгөө энэ хот маань 40 насыг насалж, эрийн цээнд хүрчихсэн байна. Тэгвэл бидний үеийн залуучууд ирэх 40 жилийн хотынхоо хөгжил цэцэглэлтийг төсөөлж, төлөвлөх цаг нь ирсэн гэж хэлж болно. Өмнөх 40 жилд Эрдэнэт хот уул уурхайг түшиглэж хөгжсөн бол дараагийн 40 жилийн дүр төрхийг нь бид арай өөрөөр харах шаардлагатай болж байгаа.

Өмнөх 40 жилд Эрдэнэт хот уул уурхайг түшиглэж хөгжсөн бол дараагийн 40 жилийн дүр төрхийг нь бид арай өөрөөр харах шаардлагатай болж байгаа.

Жижиг дунд үйлдвэрлэлийг өөрсдийн хүчээр бий болгож, эрүүл ухаалаг хотыг байгуулах ёстой. Тиймээс цаашид зөвхөн уул уурхай түшиглээд явах нь нэгэнт өрөөсгөл болсон учраас ирээдүйн 40 жилийн хөгжлийн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй юм. “Сэтгэл шингэсэн хот” төслийн маань үндсэн зорилт энэ. Хүн нэг гартаа 5 хуруутай, бүхнийг өөрийн гараар хийж бүтээдэг шүү дээ. Тэгвэл бид энэ төслийнхөө хүрээнд 5 том хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүнд, Бүтээгч Эрдэнэт буюу жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Элэг бүтэн Эрдэнэт буюу эрүүл мэнд, Оюунлаг Эрдэнэт буюу боловсрол, Ногоон Эрдэнэт, Ухаалаг Эрдэнэт гэсэн 5 бодлого багтаж байгаа юм. Эдгээрийг бодитойгоор хэрэгжүүлэх олон давуу тал Эрдэнэт хотод бий гэж харж байна.

- Уул уурхайгаас хамааралгүй хотын тухай ярилаа. Эрдэнэт хот бие дааж, өөрөө өөрийгөө хөгжүүлээд явах тийм боломж, гарцыг хэрхэн тодорхойлж байна вэ?

-Хамгийн түрүүнд бид төслийн ажлаа эрчимтэй эхлүүлэхийг зорьж байгаа. БНСУ-ын Шихэн хоттой Эрдэнэт хотыг хамтын ажиллагаатай болгох асуудлыг ярьж байна. Энэ хүрээнд Эрдэнэтийн хүүхдүүдийг тус улсад сургах саналыг тавина. Яагаад манай хүүхдүүд ахлах сургуулиа төгсөөд заавал Улаанбаатар хотод л сурах ёстой юм бэ, гэтэл яагаад шууд хилийн дээс алхаж, нарийн мэргэжил эзэмшиж болохгүй гэж. БНСУ-ын Шихэн хот бол аж үйлдвэр түлхүү хөгжсөн, залуу хот. 400 мянган хүн амтай, амьжиргааны түвшингээрээ Солонгос улстаа дээгүүрт багтдаг. Тус хоттой бид боловсрол болон эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллана.

Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан Эрдэнэт хотын статусыг сэргээх асуудлыг ярина.

Мөн Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжуулан Эрдэнэт хотын статусыг сэргээх асуудлыг ярина. Түүнчлэн эн тэргүүний шийдэх бас нэг асуудал бол хот төлөвлөлтийн тухай байгаа. Бид Улаанбаатар хотын алдааг давтах ёсгүй. Эрдэнэт хотын гэр хорооллыг хот төлөвлөлтөнд маш сайн тодорхойлж оруулах хэрэгтэй. Эдгээрийг асуудлыг шийдвэрлэх чиглэлээр БНСУ-ын Шихэн хоттой хамтран ажиллаж, туршлага судлана гэсэн зорилготой байгаа.

Нөгөө талаар, манай Эрдэнэтчүүд ялангуяа залуучууд маань сэтгэлгээний хувьд өөр түвшинд очих шаардлагатай. Улсын хэмжээнд хамгийн их шилжилт хөдөлгөөн хийгддэг, насны хувьд харьцангуй хөгшид ахмадууд шилжиж ирдэг хот бол манай Эрдэнэт хот. Тиймээс орон нутгийн иргэдийн төвлөрлийг шийдэж, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх нь чухал юм. Эрдэнэт хот цаашид хэрхэн бие дааж амьдрах дархлаатай болох вэ гэхээр аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Зэс хайлуулах үйлдвэрийг яаралтай барьж, ашиглалтанд оруулах ёстой. Тэгэхээр аж үйлдвэржилтийн хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэж байж үйлдвэрүүд жинхэнэ утгаараа хөгжиж, түүнийг дагаад ажлын байр нэмэгдэн ард иргэдийн ахуй амьдрал дээшилнэ.

Аж үйлдвэржилтийн хамгийн сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргах нөхцөл боломжийг бүрдүүлэх ёстой.

Энэ бол Эрдэнэт хот цаашид бие даан хөгжих гол дархлаа юм гэж бодож байна. Мөн эрчимтэй хөгжүүлэх боломжтой салбарууд бол газар тариалан, мал аж ахуй гэж боддог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Орхон аймаг буюу Эрдэнэт хотын газар нутгийг тэлэх асуудлыг шийдэх боломжтой. Мал аж ахуйн салбарын хувьд фермерийн аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломж бас харагддаг. Тиймээс бид зөвхөн уул уурхай гэхгүйгээр бусад боломжуудаа соргогоор олж харж, бодитой хөгжүүлэх нь ирээдүйн хөгжлийн гарц юм. Би саяхан аймгийн төр засгийн удирдлагуудтай уулзсан. Орхон аймгийн ИТХ-д МАН 30 суудал авч, олонхоороо шийдвэр гаргах боломжтой болсон тохиолдолд аймаг орны тулгамдсан асуудлуудад маш зоримог том алхамуудыг хийж эхлэх шаардлагатай байгааг санал болгосон. Юуны түрүүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлж, Булаг ч юмуу Баянбулаг багийн нутаг дэвсгэрийг сонгож аваад, барилгажуулах ажлыг шууд хийх ёстой. Ингэж том даацтай асуудлыг даруйхан шийдэж, ажил хэрэг болгох нь бие даасан хотын хэмжээнд очих цаг хугацааг наашлуулна гэж харж байна.

-Эрдэнэт хотын хувьд хамгийн хэцүү асуудал юу гэж боддог вэ?

-Ажилгүйдэл. Саяхан УИХ-д тэтгэврийн насыг 60 болгож нэмэх санал орж ирсэн. Гэтэл Монгол улс 3 хан сая хүн амтай, дийлэнхи хувийг нь залуучууд эзэлдэг. Хэрэв тэтгэврийн насыг нэмэх юм бол тэтгэвэрт гарах гэж байсан хүмүүс эргээд ажлын байрандаа үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байрны эрэлт нэмэгдэж, ажлын байранд очих залуучууд ажилгүй үлдэх магадлал өндөрсөнө. Энэ бол уг асуудлын нэг тал нь. Нөгөө талаас гэвэл хүн бүхэн их дээд сургуульд сурч, эдийн засагч хуульч болохын оронд нарийн мэргэжил эзэмших мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг олноор байгуулж, хөгжүүлэх ёстой юм.

Өдөр тутмын асуудалд түүртэлгүй, алсыг харж ажиллах л чухал.

Өөрөөр хэлбэл, мэргэшүүлэх дипломын сургалт буюу мэргэжлийн дамжаануудыг бий болгох хэрэгтэй. Тухайлбал, манайд оёдолчин, гуталчин, барилгачин гэх зэрэг мэргэжлийн сургалтууд дутагдалтай байна. Эдгээрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаар дамжуулан төрийн бодлого болгон хэрэгжүүлэх юм бол эрэлттэй байгаа ажлын байрнууд эзэнтэй болно гэсэн үг.Тэгэхээр 100 хан мянган хүн амтай Эрдэнэт хотыг хөгжүүлж, цааш нь аваад явах гарц амар харагддаг. Өдөр тутмын асуудалд түүртэлгүй, алсыг харж ажиллах л чухал.

-Эрдэнэт хотоо хөгжүүлэхэд гарц байгааг хэллээ. Давуу тал олон байна гэж ойлгож байна уу?

Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох цаг хэдийн ирээд байна.

-Яг тийм. Нэгдүгээрт, Эрдэнэт бол уул уурхай дагасан хот. Хоёрдугаарт, хотын төвлөрөл хараахан бий болоогүй. Нөгөө талаар эдийн засгийн тулгуур үйлдвэр дэргэд нь байгаагийн хувьд ард иргэд нь байгалийн баялагаасаа хувь хүртэж амьдрах бүрэн боломжтой. Газар нутгийн байршил, цаг агаарын маш тааламжтай бүс нутаг. Өвөлдөө дулаан, зун сэрүүн байдаг. Энэ олон давуу талыг бид ашиглах ёстой. Мөн Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаараа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох цаг хэдийн ирээд байна.

-Ер нь бид хөгжлийн дорвитой дэвшилд хүрч чадахгүй байгаад юу чөдөр тушаа болж байна вэ?

-Социалист нийгмийн үед манай улс нийгэм эдийн засгийн хөгжлийг тав, таван жилээр төлөвлөж ирсэн. Гэтэл энэ төлөвлөгөө одоо үед аль нэг намын мөрийн хөлөлбөр хэлбэрээр тодорхойлогдох болсон нь огт нууц биш. Өөрөөр хэлбэл, 4 жилийн циклтэй хөгжлийн хөтөлбөрүүд гардаг, түүнийг сонгуульд ялсан улс төрийн хүчин хэрэгжүүлдэг. Дараагийн 4 жилд энэ хөтөлбөр зогсоод, дахин өөр бодлого шинээр эхэлдэг. Энэ тогтолцоо л бидний хөгжил дэвшлийн гол чөдөр, тушаа болж байна. Тэгэхээр аливаа эхлүүлсэн үр дүнтэй ажил, бодлого шийдвэрийг танай манай гэхгүйгээр цааш нь үргэлжлүүлж, үр дүнг нь хардаг механизмыг бий болгох ёстой.

Жишээ дурьдая. 2012 онд Монгол Ардын Нам 2030 он хүртэлх Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжсэн бол 2030 он гэхэд манай улсын нэг иргэн дэлхийн хамгийн баян улс болох Арабын иргэдийн амьдралын түвшинд зэрэгцэж очих боломжтой болох байсан л даа. Гэвч 2012 онд Ардчилсан нам ялж, тус намын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Гэх мэтчилэн 4 жилийн үечлэлээр манай хөгжил төлөвлөгөө яваад байгаа нь буруу гэж боддог. Тэгэхээр хөгжлийн концепци дор хаяж 10-15 жилээр боловсруулагдах ёстой. Ингэж эхлүүлсэн ажлын үр дүн гарахгүй, 4 жилийн циклтэй тогтолцооны гол хохирогч нь ард түмэн л болоод байна шүү дээ.


-Өөрөө залуу хүний хувьд манай залуучуудын хөгжлийн түвшин ямар хэмжээнд байна гэж боддог вэ?

-Сэтгэлгээний ядуурал их байна л гэж хардаг. Ном уншихаа больсон. Хэдийгээр мэдээллийн эрин зуунд амьдарч, маш их мэдээлэл дунд амьдарч буй ч энэ бол хүний оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх хөшүүрэг болж чадахгүй. Тиймээс оюун санааны сэтгэлгээг эерэг тийш нь хөгжүүлэхэд ямар нэг юм хийх хэрэгтэй. 2008 оны зуны олимпийг Хятад улс яагаад өөрийн оронд зохион байгуулсан бэ гэхээр ерөөсөө л залуучууд, иргэдийнхээ сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, оюун сэтгэлгээнийх нь уналтаас сэргийлэхийн тулд хийсэн гэдэг. Энэ хүрээнд ч “Цэвэрхэн Бээжин”, “Ногоон Бээжин”, “Агаарын бохирдолгүй Бээжин”, гээд олон тусгай хөтөлбөрүүд хэрэгжсэн. Тэгэхээр манай улсад ийм бодлого хэрэгжүүлж, залуучуудаа татан оролцуулбал бид урагшилна.

Маш их мэдээлэл дунд амьдарч буй ч энэ бол хүний оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх хөшүүрэг болж чадахгүй.

-Мэдлэг, мэдээлэл хоёрын ялгааг юу гэж тодорхойлох вэ?

-Мэдлэг бол амьдралын үндэс суурь, мэдээлэл бол амьд явах арга гэж би ойлгодог. Эерэг талаас нь харахад, маш их мэдээлэл дунд байдаг хүн түрүүлж алхдаг гэж хэлж болно. Сөрөг талаасаа бол зөвхөн мэдээлэл дээрээ тулгуурлаад тухайн асуудалд бодитой хандаж чадахгүй болдог. Харин мэдлэг дээр түшиглэсэн шийдвэрүүд үргэлж оновчтой байдаг гэж хэлмээр байна.

- Хобби гэж хэлмээр юмуу даа. Өөрөө санаа авууштай, бас ухаарал өгсөн онч мэргэн үгс, ишлэл их бичдэг.Одоо ном хэвлүүлэх хэмжээнд очсон байх гэж бодож байна. Үнэн бөгөөд нухацтай энэ үгнүүд хувь хүн талаас тань илэрхийлээд байх шиг?

-Би энэ оны эхээр БНСУ-д сар гаруй болоод ирсэн л дээ. Гэр бүлээсээ хол байсан болохоор харьцангуй завтай. Тэр үеэс л идэвхтэй бичиж эхэлсэн. Хамгийн анхны санаа маань аз завшаан гэдэг ухагдахуунаас үүдэлтэй. Ер нь аз завшаан бол заавал хүнд ирдэг гэсэн утгатай. Эхний үед санаагаа гаргах гээд 3-4 өгүүлбэрээр бичдэг байлаа. Одоо бол их товчхон, оновчтой үгээр илэрхийлхийг зорьдог болсон.

Өнөөдрийн байдлаар 800 гаруй ишлэл үгтэй, 100 гаруй хэвлэлийн хуудас болсон.

Өнөөдрийн байдлаар 800 гаруй ишлэл үгтэй, 100 гаруй хэвлэлийн хуудас болсон. Хамгийн сүүлд гэхэд яг нэг цагийн өмнө “Мөрөөдлийн хязгаарт цаг хугацаа, хүслийн хязгаарт шунал хүсэл” гэж бичсэн. Мөрөөдөл бол хязгааргүй гэж ярьдаг ч хүн амьдрах хугацаандаа л мөрөөддөг шүү дээ. Амьдралын шалгуур нь угтаа бол цаг хугацаа. Амьдралын эгэл зүйлээс урган гардаг эдгээр үгнүүд маань хүмүүст бага ч гэсэн ухаарал, санаа сэдэл өгөөсэй гэж хүсч байна. Иймээс удахгүй эмхэтгэж, хэвлүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Залуу хүний хувьд цаг ямагт өөрийгөө боловсруулж, улс орны бөгөөд Эрдэнэт хотынхоо төлөө цохилох зүрхтэй ийм залуус олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Ярилцлагын зочны маань цэгцтэй үг яриа, зөв санаа бодол, өнөөгийн залууст үлгэр дууриал болох нь мэдээж. Маргаашаа төлөвлөж, амьдралын их шат өөд тэмүүлэл дүүрэн өгсөж яваа түүнд их амжилт хүсье.


ЯРИЛЦСАН М.ЦОГТ


Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 9
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 3

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

31 cэтгэгдэлтэй


ЗочинApr 17, 2017 202.131.243.190

Орчин үеийн балбаануудын төлөөлөл байх шив дээ


ЗочинMar 9, 2017 162.158.179.78

Эрдэнэтийн унаганчуудаа дэмжмээр байна гадны цагаачидыг хөөгөөд явуулах хэрэгтэй


зочинFeb 20, 2017 103.9.90.53

ДамбаОчирын цүнх баригч гуай 2020 онд эрдэнэтээс дэвших гээд л их санаж байгаа бололтой. Хөөрхий дөө


ЗочинFeb 10, 2017 172.68.142.73

иймэрхүү юмнууд харин ч Эрдэнэтээс минь хол байгаасай,


Dynd xyryyFeb 5, 2017 162.158.92.60

Erdenetiinxen odoo xaachisan yum be, yachixsan yum be dandaa l end tendexiin tsagaachid l Erdenetiig xugjuulne bosgono gej xyzazgaaxiin. Erdenet chin uuriin xugjuluuruu yabj bgaa biz de yu dytaad bgaan iimerxuu dyldyich doloogch naraar dytaad bgaa yum yy!!! 1 xeseg prius,godon gytal, STA gedeg baisan odoo bas DOCTOR nemegdexiin b.a ldaa. Ter S.DaBaanyam odoo yu xyzna weee xamtrana ch gex shig uuriiguu odoo yu geed bodchixsiin bol...


ЗочинJan 7, 2017 162.158.92.60

Худлаа гар доо


Эрдэнэт иргэнDec 23, 2016 162.158.58.23

ямар ч удаан энэ ТӨЛБӨРТЭЙ нийтлэл нь байдаг юм бэ дээ. Ирэх УИХ-д Эрдэнэтээс дэвшинэ гэж мөрөөдөж байгаа юм байна даа хөөрхий. 2020 онд жинхэнэ Эрдэнэтийн мэдлэг боловсролтой, залуучууд чамайг арчих болноо. Манай Эрдэнэтийнхэн одоо больмоор юм. Дандаа хуваагдаж талцана. 83-89оны залуучууд удахгүй байлдан дагуулах байх. Энийг сонгохгүй, ингэж үлгэрт итгэдэг цаш өнгөрсөн. олон жил эрдэнэь хэнд ч хамаагүй УИХ гишүүдыг гаргасан, юу ч хожсон хөгжсөн нэг ч зүйл байхгүй байна


ЗочинNov 18, 2016 162.158.115.82

ene hudlaa gar surtei surtei ulger yarij baigaad erdenetiinhenees mongo shaaj golroh l gej baina shd. Ter zes-erdeniin huvi -iin durak baina bas. iimerhuu l yum yarij yavsan shd


ЗочинNov 9, 2016 74.82.4.59

Яагаад Эрдэнэт гээд байгааг ойлгосонгүй. Булган, Завхан, Говь-Алтай гээд л Эрдэнэтээс муу хөгжилтэй газруудаа Эрдэнэт шиг хөгжүүлэл дээ. Бусдын сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөөр бүтсэн газрыг хөгжүүлнэ гэхээсээ ичих хэрэгтэй


ЗочинNov 9, 2016 162.158.179.127

Эрдэнэтчүүд бид чамаас өмнө зүрх сэтгэлээ өгч барьж байгуулж босгоод ажиллаж амьдраад ирсэн Зууны МАНЛАЙ бүтээн байгуулалтын эзэд. Бусдын хийж бүтээсэн зүйлээр дөрөөлж өөрөө хийсэн болж жүжиг тоглож хоол олж идэх чинь буруу. Хийе, бүтээе гэвэл өөр зөндөө зүйл байна. 0 с нь эхэл хүү минь. Тэгээд юм хийж үнэлэгдэж чадвал чамайг үнэлнэ, чадахгүй бол тэгээд цүнхээ бариад явж байна биз


1Nov 7, 2016 162.158.90.232

Hund tsalin ugch uzeegui tatvAr tuluj vzeegui hund itgeh tun hetsuu


С.ДаваанямNov 4, 2016 162.158.179.127

Эрдэнэтийн ирээдүйн төлөө санаа тавьж байгаад баярлаж байна. Үзэл баримтлал таарч байна. Цаг алдаж болохгүй. Эрдэнэт үйлдвэр гайгүй ажиллаж байгаа энэ цаг мөчийг алдаж болохгүй. Энэ үйлдвэр Нийгмийн хариуцлагын үнэлгээтэй байж түүүнийгээ хэрэгжүүлдэг байх естой. Хамтарч ажиллахад таатай байх болно.


ZochinNov 3, 2016 103.212.119.143

Yariltslagiig umshlaa, commentuudiig ch umshlaa. Yariltslagaas emh tsegtstei yaridag, bodol sanaa n tsegtsersen, zuv zaluu bna gej dvgnelee. Comment hesgees harahad 3 turuld huvaaj bolhoor yum. 1. Tanidag hvmvvs n, meddeg uneldeg hvmvs, 2. Tanidag murtluu ursuldugchid, harluulah heregtei hvmvs. 3. Ogt tanidaggui ergelzsen hvmvvs. Bvgdiig n negtgeed dvgnevel hiichij medeh nuhur bna shvv.


ЗочинNov 3, 2016 183.177.100.10

хэлэх амархан хийхэд хэцүү


ЗочинNov 2, 2016 103.229.122.156

amjilt


ЗочинNov 2, 2016 122.201.23.162

Yrij chadnaa , amidral deer haruulah l heregtei ! Tes uur shuu haryaaa !


ЗочинNov 2, 2016 122.201.24.252

zaluu hun yum hiiheer ambistai teneg gene yum hiihgui bolohoor odoogiin zaluuchuud gej ireel haraal ursgaj suudag nuhduud mun ch ih bna daa


ЗОЧИНNov 2, 2016 162.158.179.185

ЭНЭ ЖААХАН ДОЛДОЙ НӨХӨР ҮҮ ҮГҮЙ ЮУ.МӨНГӨ ГЭЖ


BBNov 1, 2016 162.158.89.156

Хичээгээрэй. Хэлц үг. Афоризмууд нь таалагддаг. тэрийг бодож бичнэ гэдэг юмны утга учрыг мэдэрч байна гэсэн үг. тэндээс л амжилт эхлэнэ


zochinNov 1, 2016 103.57.95.155

ene nuhur chine gadnaas hvvtei zeel awj dahin toloblolt ybuulah neriidleer ard tvmniig or-nd unagaj dundaas ne heden barilga barij dansaa zuzaatgah bodoltoi erdeneted hairtai bolj baigaa yum shigee,goe goe ajil sanaachilj baigaan bol yaj hiih argaa bas yrij bichmeer yuma,hudlaa tom tom yum yriad tsaana ne boon ashig sonirhol vndsen huuliin oorchloltiig tanai nam demjih uu 20 garui jil yrij baigaa oorchloltiig chi gantsaaraa hiih gej baigaamuu hutsdagiin be


ЗочинNov 1, 2016 202.9.40.144

uhaan dutuu oyunii homsdold orson garuudad ih l mergen tsetsen uran goy ug yariatai hun hamgiin mundag sanagddag gedeg yum .odoo ch iim ue irj dee hamgiin goyoor yarij chaddag humuus l mundag uhaantai baatruud bolson. uran gou belen tsetsen ug yariagui olon doloon yum shal pal geed yavdaggui daatstai saihan humuusiin tsag ue duussan daa.end tend ochij lekts seminar neriin door uhaantai hunii durd toglon olon doloon yum nurshij unshij yarij yavdag humuus ch dee.


ЗочинNov 1, 2016 27.123.214.84

Их мэдэгч дур эсгэсэн одоо ашиг харсан баагий байна. Хужаад баахан тесел хэрэгжсэн гэнэ, ямар ч ур дунгуй байна. Агаарын бохирдол дэлхийд 1 д орж байна. Гэтэл энэ залуу магтаад байх юм. Хоосон ийм дур эсгэгчид МАН-г ялахаар олон гарч ирнэ


Мишигмаа Nov 1, 2016 150.129.141.245

nam dagasan, tshunh barisan hudlaa, haltar garuudtai hgjitsuulashgui bolovsorson, chadvarlag zaluu bna lee, oyun-erdene, sodbileg, nomtoibayar ed nar bol ene zaluugiin derged unendee tsaashaa yum bna daa gej bi huvidaa bodson. amjilt husey, bat-erdenee, chi ih hol yavnaa, uuruu medej ch bga bh


БудрагчааNov 1, 2016 202.179.11.10

Амжилт хүсье танд


ЗочинNov 1, 2016 202.179.11.10

ene hudlaa gar shde


ЗочинNov 1, 2016 103.57.95.94

Одоо ч манай хот Эрдэнэт зурх сэтгэл шингэсэн хот шуу!!!


ЗочинNov 1, 2016 103.9.90.53

Сэтгэл шингэсэн хот гэдгийг ярилцлага дотороо ойлгомжтой хэлсэн байна лээ. Одоо бүр томруулаад төсөл болгож байгааан байна


ЗочинNov 1, 2016 162.158.90.129

аа мэдэхгүй.Бүх зүйл Эрдэнэбилэг Бадамжунай нарын мэдэлд шүү дээ.


ТамирNov 1, 2016 162.158.179.184

Энэ залуу их зөв залуу шүү JCI хамт хүчин зүтгэж явсан аливаа асуудалд ул суурьтай ханддаг зөв залуу шүү


ЗочинNov 1, 2016 150.129.143.13

erdenet chamaig hyleej avhuuu???


1234Nov 1, 2016 162.158.179.127

UGAASAA HUDLAA L BN DA BOLIOCH EE CHI ICHEESEI. ERDENETIIN UNAGAN HUUHDUUDIIN UMNUUS CHAMAAS ICHLEE KKKKK


ЗочинNov 2, 2016 162.158.179.95

harin te su batboldiin tsunhnii oosor bolj yvsan gehleer uugtei nuhur bish bn


ЗочинNov 1, 2016 66.181.189.150

aan neg muu Shashinii nuhurl bna, Jesus geed yavaad bdag shal hudlaa gar.


ЗочинNov 1, 2016 103.9.90.53

Тэр ч худлаа байхаа зүгээр. Миний л мэдэхийн их зөв залуу харагдсан. Олон ч лекцэнд нь сууж байсан. Тэр ББ гээд үгс нь их ухаарал өгдөг