Skip to main content

“Уурхайчин” соёлын ордны дугуйлангуудын нээлт боллоо

    Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдад төдийгүй хотын иргэдийн соёл урлагийн боловсролд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг “Уурхайчин” соёлын ордны хамт олон хэрэгжүүлдэг.

    Тус ордны дугуйлангийн ажлын нээлт өнгөрсөн амралтын өдөр боллоо. “Уурхайчин” соёлын ордонд төгөлдөр хуур, хийл, морин хуур, дуу, ардын бүжиг, спортын цэнгээнт бүжиг, сонгодог бүжиг, драм зэрэг 10 гаруй дугуйланд 400 гаруй хүүхэд суралцаж авьяасаа хөгжүүлж байна. Эдгээр дугуйлангийн төлбөр 40-60 мянган төгрөг.

    Мөн нэг өрхөөс 2 ба түүнээс дээш хүүхэд дугуйланд хамрагдвал төлбөрийг 10 хувь хөнгөлөх, зорилтот бүлгийн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэх боломжтой юм.

    Нээлтийн үеэр “Уурхайчин” соёлын ордны нийт дугуйлангийн авьяаслаг сурагчид эцэг эхчүүд болон багш нартаа урлагийн тоглолтоор бэлэг барьж, сурсан эрдмээ тайлагналаа.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


sodukOct 21, 2016 162.158.90.164

Насанд хүрэгчдэд зориулсан дугуйлан байгаа болов уу?