Skip to main content

А.Түвшинжаргал: Түрээсийн орон сууцны гэрээг таван жилийн хугацаатай хийнэ

А.Түвшинжаргал: Түрээсийн орон сууцны гэрээг таван жилийн хугацаатай хийнэ

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр манай аймагт хэзээнээс хэрэгжиж эхлэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй. Тэгвэл уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх ажлын хэсгийг ахалж байгаа Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудлаар ярилцлаа. 

- “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр манай аймагт хэзээнээс хэрэгжиж эхлэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Таны ахалж буй ажлын хэсгээс ямар асуудлыг шийдвэрлээд байна вэ? 

    Манай аймаг энэ хөтөлбөрт зориулж “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 2 тэрбум төгрөг баталсан. Энэ хөрөнгөөр 35 орон сууц худалдан авч иргэдэд түрээслүүлэхээр шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн 450 орчим иргэний өргөдөл ирээд байна. Бид Засгийн Газрын 248-р тогтоолд заасны дагуу өргөдлийг хүлээн авах ажиллагааг зохион байгуулсан. Ажлын хэсгийн хуралдаанаар бид хэд хэдэн асуудлыг шийдлээ. Тухайлбал, АИТХ-аас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журам батлагдсан байдаг. Үүний тодорхой хэсгийг нь өөрчилж ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр төлөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн 450 орчим иргэний өргөдөл ирээд байна
Тиймээс удахгүй Орхон аймагт “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журам өөрчлөгдөнө. Хамгийн эхэнд хөтөлбөрт хамрагдах бүлгүүдийг тодорхой болгох хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь Засгийн газрын тогтоолд хувийн байгууллагад ажиллагсад түрээсийн орон сууцанд орно гэж заасан. Тэгэхээр хувийн байгууллагад ажиллагсад гэж яг хэнийг хэлж байгааг тодорхой болгох хэрэгтэй юм. Энэ бүлэгт хэн нэгний компанид ажиллаж байгаа хүн хамаарах юм уу. Эсвэл лангуу түрээсэлж байгаа хүнийг хамруулах уу гэх мэтээр дээрх тогтоолд заасан бүлгүүдийг тодорхой, ойлгомжтой хэлбэрээр журамлана гэсэн үг. Энэ мэт өөрчлөлт хийгдэнэ. 

- Хөтөлбөрт хамрагдах айлуудад түрээслүүлэх байруудын байршил хаана вэ? 

Дээр дурдсан 35 орон сууц нь Дэнж багт шинээр баригдсан “Баян-Өндөр” хороололд. Мөн бид дээрх орон сууцнуудаас тодорхой хэсгийг нь төр, захиргааны байгууллагын нөөцөд авна гэж тооцож байна. 

- Иргэдээс ирсэн өргөдлүүдээс яаж сонголт хийх вэ? 

    Ирсэн өргөдлүүдийг ангилаад үзэхэд өндөр настан 100 гаруй, төрийн албан байгууллагын ажилтнуудаас 100, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50, өрх толгойлсон эцэг, эхээс 50 орчим өргөдөл ирсэн. Эдгээр өргөдлийн шаардлагад нийцсэн хэсгээс “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна. Ингэхдээ нээлттэй, ил тод байлгах үүднээс “сугалаа” явуулах хувилбар яригдаж байна. Засгийн газрын тогтоолд ч түрээсийн орон сууцанд орох иргэдийг сугалааны зарчмаар сонгож болно гэж туссан. 

- Хөтөлбөрт хамрагдах эрхээ авсан айлууд сард хэдэн төгрөгийн түрээс төлөх вэ? 

    Засгийн Газрын 248-р тогтоолд туссанаар орон нутагт “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах өрхүүд сард 140-230 мянган төгрөг буюу 1м.кв-ын түрээсэнд 4000 төгрөг төлөхөөр туссан байгаа. 

- Хөтөлбөрт хамрагдаад хэсэг хугацаанд түрээсийн төлбөрөө төлснөөр тухайн байр өөрийнх нь болно гэсэн ойлголттой иргэн цөөнгүй байна. Энэ үнэн үү? 

    Манай ажлын хэсэг байгуулагдаад уг асуудлыг судалж үзсэн. Хөтөлбөр батлагдах үед салбарын сайд мэдээлэл хийхдээ түрээсийн төлбөр нь орон сууцны 30 хувьтай тэнцсэн тохиолдолд өмчлүүлэх боломжтой гэж ярьсан. Түүнээс ямар нэгэн байдлаар албажсан зүйл байхгүй. Тодорхой хугацаанд түрээс төлснөөр тухайн байрыг өмчилнө гэж ойлгож болохгүй. Түрээсийн гэрээг хамгийн дээд тал нь 5 жилийн хугацаатай хийнэ. Цаашид манай аймагт Төрийн орон сууцны корпарацийн хөрөнгө оруулалтаар 300 гаруй айлын орон сууц баригдаж байна. Уг барилгын ажил дууссаны дараа Засгийн газарт хандаж “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой юм.


Хэвлэл, мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 5
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


zochinSep 21, 2016 139.5.216.108

oron suutsnii barilgiin 1mkb-iin vniig buulgaj baij olon oron suuts hudaldan awch oron suutsgvi irgeded tvreeslvvlj bolohiim ternees barilgiin kompaniudiin shahaasnii barilgiig hudaldan awch baigaa bol boon heel hahuuli dagaldah ne oilgomjtoi,olon zaluus ajilgvi bna tedniig surgaad dadlagajuulaad oorsdoo barilgaa bari l da 2r terbumaar 35n ail bish 70n ail oron suutsaar hangagdana shvv de darga nar setgehgvi l bna da belen yuman deer tuilj sursan ne ene baihgvi yu minii karmanaas garch baigaa mongo bish gesen hoshuun hoirgo handaj bna


окSep 30, 2016 211.217.210.246

харин тиймээ, энэ мөнгөөр зураг төсөл гаргаад тендер зарлаад тэгээд бариулах хэрэгтэ. мэдээж тухайн компанийн ашиг орсон тийм төсөв байх хэрэгтэй


ЗочинSep 21, 2016 162.158.179.167

Баян-Өндөр хороолол хаана байдаг юм бэ


ЗочинSep 23, 2016 103.229.120.216

Эрдэнэтэд