Соёл

“Мартагдашгүй намар” реалити нэвтрүүлэг өнөөдөр телевизээр гарч эхэлнэ

    Чөлөөт уран бүтээлийн “NBTV”, “ETV” телевиз хамтран Маргад, ТИС, МУИС-ийн Орхон сургуулийн оюутнуудыг оролцуулж “Мартагдашгүй намар” телевизийн реалити шоу нэвтрүүлгийг бүтээж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

    Тус нэвтрүүлгийн Зураг авалтыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон” “Орхон тариа” ХХК-ийн тариалангийн талбай дээр хийсэн бөгөөд Оюутан, залуусыг ажил хөдөлмөрт сургах, баг хамт олон болж ажиллах чадварыг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлттэй танилцуулж дадлага, туршлага хуримтлуулахад нэвтрүүлгийн гол зорилго чиглэгдсэн байна.

    Оюутнууд намрын ургац хураалтын үе буюу хүн хүч маш их хэрэгтэй болдог үеэр ургац хураалтын ажилд гар бие оролцсон. Та бүхэн оюутан залуусын дурсамжтай, хөгжил хөөртэй, баяр жаргалтай ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн “Мартагдашгүй намар” телевизийн шоу нэвтрүүлгийг 9-р сарын 20-оос эхлэн Мягмар, лхагва, пүрэв, баасан гарагт 19,30 минутаас хүлээн авч үзээрэй. 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 7
  • 1
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй