Skip to main content

МЭНДЧИЛГЭЭ

        Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд, наадамчин олон Та бүхэндээ Үндэсний их баяр наадам, Монголын Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Хангайн бүсийн Их хурд уралдаан, Орхон аймгийн баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

        Монгол наадам нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, манай ард түмний их түүх, нүүдэлчдийн соёл, ёс заншлын тод илэрхийлэл бөгөөд түмэн олны өргөн их баяр цэнгэл билээ.

        Монгол хүн бүрийн билэг, ерөөл бүрдсэн, зуны сайхан энэ өдрүүдэд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам тохиож байна.

        Түүхэн их бүтээн байгуулалт, түмэн олноороо гоёсон энэ наадам ёс журамтай, өргөн дэлгэр, бүтээлч хөдөлмөр, шинэ амжилт, бахархал, дурсамжаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

        Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн байгуулахад ажил хөдөлмөр, бие сэтгэлээ зориулж ирсэн геологичид, илгээлтийн эзэд, анхдагчид, барилгачин дайчид, Зөвлөлт Холбоот Улсын болон бусад улсын мэргэжилтнүүд та бүхэндээ болон та бүхний гэр бүл үр хүүхдүүдэд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхний гавьяа зүтгэл, бүтээлч хөдөлмөрөөр Эрдэнэтчүүд бид үеийн үед бахархаж та бүхнийг хүндэтгэж байх болно.

        2016 он Монголчууд тэр дундаа Эрдэнэтчүүд та бидний хувьд олон тэгш ой, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгууль, Ази Европын дээд хэмжээний уулзалт зэрэг түүхэн үйл явдал, амжилт бүтээлээр арвин жил болж байна.

        Улсын Их Хурлын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдахад идэвхитэй оролцож Монгол Ардын намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт Эрдэнэтчүүдийнхээ сайхан сэтгэлд мэхийн ёслоё.

        Эрдэнэтчүүд бид Эрдэнэт хотынхоо байгуулагдсан цагаас хойш хийж бүтээснээрээ, ололт амжилтаараа, бүтээл туурвилаараа бахархан баяр наадмаа тэмдэглэж, ирээдүйд хийж амжуулах ажлаа төлөвлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах болно.

        Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд, гадаад дотоодын зочид, төлөөлөгчид, наадамчин олон та бүхэндээ Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой, Монгол наадмын мэндийг дахин хүргэж, эр бяр, хурд шандас, цэц мэргэний гайхамшгийг харуулж, баяр цэнгэлээр дүүрэн, цог хийморьтой, элбэг тэнүүн наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ.


 ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН                   ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН 

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН  ДАРГА П. ПҮРЭВЛХАГВА                        ЗАХИРАГЧ Д. БАТЛУТ

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 11
  • 1
  • 4
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 2

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

5 cэтгэгдэлтэй


ЗочинJul 29, 2016 103.229.121.242

Пүрэвлхагва минь урдынх шигээ хувийн эрх ашгаа битгий л урдуу тавиараадаа. Эрх ашийн дарааллаа зөв барьж ажиллаарай


ззJul 28, 2016 202.21.120.62

хотын 40 жил тэгээд наадам болж байхад энэ замаа аятайхан ч засаж чадахгүй арчаагүй юмаа. ажлаа өгч байгаа нь ч ажил авч байгаа нь ч тэр хувиа бодсон тэнэг юмаа. зама засч чадахгүй байсан юм бол хуучнаар нь л бйалгана биз дээээээээ


ЗочинJul 28, 2016 202.21.120.62

хотын 40 жил тэгээд наадам болж байхад энэ замаа аятайхан ч засаж чадахгүй арчаагүй юмаа. ажлаа өгч байгаа нь ч ажил авч байгаа нь ч тэр хувиа бодсон тэнэг юмаа. зама засч чадахгүй байсан юм бол хуучнаар нь л бйалгана биз дээээээээ


Ц.ГJul 27, 2016 112.72.12.1

Монгол шуудан компаний Эрдэнэт салбарын даргаар ажиллаж байсан хүн шүү дээ. Төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байсан хүн төрийн алба хааж л таараа


ЗочинJul 27, 2016 27.123.214.86

Соёлчхүү гэдэг энэ хүний танилцуулга байна уу Солонгост ажиллаж байсан гэж хүмүүс ярих юм Төрийн албан хаагч болох хүн мөн үү Гайхмаарааа