Амжилтын замнал

Ц.БАТХУЯГ: Эрдэнэт хотоо олон улсын жишигт нийцсэн хот болгон хөгжүүлэх мөрөөдөл тээж явдаг

-Танай нам өмнөх сонгуульд ялалт байгуулахдаа маш их ажлыг тусгасан мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Үүнийхээ хэрэгжилтийг дүгнэсэн үү?

Өмнөх сонгуульд Ардчилсан нам “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөртэй орсон. Энэ бол 2020 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх хөтөлбөр. Үүнд 2020 он хүртэл Орхон аймагт чухам юу хийхийг тодорхой тусгасан. Бид ажилтай орлоготой Монгол хүн, Эрүүл чийрэг Монгол хүн, Эрдэм боловсролтой Монгол хүн, Аюулгүй орчинтой Монгол хүн, Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн үндсэн 5 зорилтын хүрээнд Эрдэнэт хотоо шинэчилж, өөрчилж чадлаа. Энэ богинохон хугацаанд урьд өмнө хийгдээгүй олон ажлыг хийсэн. Бүтээн байгуулалтын хувьд бол нүдний өмнө ил байгаа. Иргэдийн хүсэж, хүлээж байсан бодитой асуудалд хөрөнгө оруулалтыг чиглүүлж чадсан. АИТХ дахь АН-ын бүлэг 19 төлөөлөгчтэй. Бид хөрөнгө оруулалтыг яг юунд чиглүүлэх вэ гэдэг дээр нэлээн сайн нухацтай ажилласан. Аймгийн хэмжээнд авто зам, явган хүний зам, гэрэл гэрэлтүүлэг боломжийн хэмжээнд шийдэгдлээ.

Бүтээн байгуулалтын хувьд бол нүдний өмнө ил байгаа. Иргэдийн хүсэж, хүлээж байсан бодитой асуудалд хөрөнгө оруулалтыг чиглүүлж чадсан.

Орон сууцны байруудын дундах авто замуудыг хоёр машин зөрөх боломжтой болгож авто зогсоолыг нэлээд хэмжээгээр өргөтгөсөн. Өмнө нь зөрөх боломжгүй хоёр талаас жолооч нар хэрэлдээд л зогсдог байлаа шүү дээ. Энэ бол аюулгүй орчныг бий болгоход чиглэсэн том ажил. Урьд нь ямар байлаа. Иргэд маань зарим тохиолдолд мартчих юм л даа. Хийсэн бүх ажлаа ярина гэвэл та бид хоёрт их цаг орно. Гол нь эдгээрийг хийхэд АЗДТГ, Хотын захирагчийн алба их сайн ажилласан. Энэ бүх ажил маань Эрдэнэтээ хотын дайтай хот болгох гэсэн зорилгоор л хийгдсэн.

-АН олонх болж засгийн эрх барих хугацаандаа хийсэн олон ажил байгаа юм байна. Үргэлжилж байгаа ажлууд байгаа байх?

Явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг гээд иргэдийн хамгийн их зорчдог, амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг хэсгийг нь дэлхийн бусад хотуудын хэмжээнд л хүргэхийг хүсэж байгаа юм.

Бидний хийсэн ажил цаашид үргэлжилнэ. Энэ эрчээрээ явбал 2020 он гэхэд хот маань эрс өөрчлөгдөж иргэдийн ая тухтай, тайван амгалан амьдрах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна. Би хувьдаа Эрдэнэт хотоо олон улсын жишигт нийцсэн хот болгон хөгжүүлэх мөрөөдөл тээж явдаг. Согоот баг буюу 6-р микрээсээ 2016-2020 онд ИТХ-ын төлөөлөгч болбол үүнийг бодитой ажил болгоё гэж төлөвлөж байна. Яаж вэ гэхээр хийгдэх ажлын зураг төсвийг мэргэжлийн байгууллага, хүмүүсийн дунд нээлттэй зарлаж тэднээс хамгийн сайныг нь сонгох замаар шийдвэрлэж болно. Ер нь авто болон явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг гээд иргэдийн хамгийн их зорчдог, амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг хэсгийг нь дэлхийн бусад хотуудын хэмжээнд л хүргэхийг хүсэж байгаа юм.

-Өмнө нь иргэд худалдан авах ажиллагаа буюу тендерт дарга нарын компани л шалгардаг гэж ойлгодог байлаа. Худалдан авах ажиллагааны хувьд АН ямар бодлого баримталсан бэ?

Та санаж байгаа байх. Бүрэн эрхийн хугацааны анхны төсөв батлагдаж байх үед тендертэй холбоотой ажил хариуцдаг хүмүүст нь хэлж байсан. Одоо их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Та нар хуулиа сайн барьж ажиллах хэрэгтэй шүү. Бусдын нөлөөнд автаж болохгүй. Худалдан авах ажиллагааг төрийн байгууллагууд нь шудрага, хуулийн дагуу зохион байгуулах ёстой гэсэн хатуу байр сууриа илэрхийлж байсан. Харьцангуй бүтээн байгуулалтын ажлууд богино хугацаанд амжилттай хэрэгжлээ. Энэ их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн компаниудын ард олон айлын амьдрал явж байгаа. Мэдээж сайны хажуугаар сөрөг зүйл байхыг үгүйсгэхгүй.

Худалдан авах ажиллагааг төрийн байгууллагууд нь шударга, хуулийн дагуу зохион байгуулах ёстой гэсэн хатуу байр сууриа илэрхийлж байсан.

-АИТ хурал дахь сөрөг хүчин буюу МАН-аас бүтээн байгуулалттай холбоотой нэг байр суурь илэрхийлдэг. Биднийг төр барьж байхад орон нутагт төсвийн эрх мэдэл байгаагүй. Хэрэв байсан бол бид ч гэсэн энэ бүтээн байгуулалтыг хийх байсан гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

МАН олон жил засгийн эрх барьсан. Энэ хугацаанд тэднээс ийм санал, санаачилга гарч байгаагүй юм л даа. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх асуудлыг манай нам санаачилж хуульчилсан байдаг. Ингэснээр орон нутгийн хөгжил хурдсаж байгаа. Ажил хийх хүнд сэтгэл байхгүй бол юу ч хийж бүтээж чадахгүй. МАН засгийн эрх барьж байх үед Эрдэнэт хотод хийсэн том хоёр бүтээн байгуулалтыг жишээ татъя. Эхнийх нь Бурхан багшийн сэрэг дүр. Үүнд 5-6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан.

Ажил хийх хүнд сэтгэл байвал юуг ч бүтээж чадна

Одоо болтол энэ нь хэл ам дагуулсаар байна. Тэр мөнгө хаашаа орчхов. Зэргэлдээх Дархан Уул аймаг үүнээс хамаагүй бага мөнгөөр бурхан багшийн сэрэг дүрийг арай жижиг хэмжээтэй хийчихсэн байдаг. Дараагийнх нь цэнгэлдэх хүрээлэн. Цэнгэлдэх хүрээлэн бас 4-5 тэрбум төгрөгөөр хийгдсэн. Жилд ганцхан удаа наадам хийх гэж энэ их хэмжээний мөнгийг үрэх нь зөв хөрөнгө оруулалт байсан уу? 2012 онд АН засгийн эрхэнд гарахад энэ хоёр ажил нь бүрэн дуусаагүй байсан. Бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулах шийдвэр гаргаж байж түр аргацаасан. Тэгэхээр 10 гаруй тэрбум төгрөгөөр зам, сургууль, цэцэрлэг, гэрэлтүүлэг гээд ямар их зүйл хийж болдгийг АН харууллаа. Энэ бол сэтгэл байвал хийж бүтээж болдгийн жишээ.

-Бас л сөрөг хүчний байр сууринаас нэг зүйлийг асуух гэсэн юм. АИТХ дахь МАН-ын бүлгээс олонх маань хүч түрж аливаа шийдвэрийг гаргаж байна гэж үздэг. Энэ талаар?

Одоогийн АИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд бол цөөнх маань Эрдэнэт хотод хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын төсвийг батлалцаагүй. Ер нь оролцоогүй гэж хэлж болно. Төсөв хэлэлцэхээр л шууд эсэргүүцдэг, хурал хаяж гардаг. Энэ тохиолдолд бид ажлаа үргэлжлүүлэн явуулсаар л ирсэн. Ардчиллын зарчмаараа олонхоороо шийдвэрээ гаргаад л бүх ажлыг амжууллаа.



 Манай баг Эрдэнэт хотынхоо төлөө авьяас чадвар, сэтгэл оюунаа зориулж, зөв шийдвэр гаргах чадвартай хүмүүсээс бүрдсэн


-АН орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа хожимдож эхлүүллээ. Энэ нь танай намын дотоод асуудлаас үүдэлтэй нь нууц биш болсон. Танай намд юу болоод байгаа юм бэ?

Тодорхой зөрчил бол бий. Гэхдээ энэ нь намаа хөмрөөд хаячих хэмжээнд хүрчхээгүй.

АН бол нээлттэй, ил тод бүх зүйл нь иргэдийн нүдний өмнө байдаг нам. Бүгд хэлэх үгээ хэлдэг. Дотроо булхайгаа нуучхаад гаднаа дүр эсгээд байдаг нам биш л дээ. Дотооддоо айхавтар зөрчилдөөд байгаа юм бол байхгүй. Нам доторх цөөнхийн зүгээс тодорхой хэмжээний үл ойлголцол гаргаж байгаа. Гэхдээ ардчиллын зарчмаар бол олонхын шийдвэрийг цөөнх нь дагадаг. Манай намын туулж өнгөрүүлсэн ардчилсан хувьсгалаас хойших 26 жилийн хугацаанд манай нөхөд энэ зарчимдаа суралцсаар л байна. Тодорхой зөрчил бол бий. Гэхдээ энэ нь намаа хөмрөөд хаячих хэмжээнд хүрчхээгүй. Би үүнийг ардчиллын хэвийн үзэгдэл гэж ойлгож байгаа. Олон ургалч үзэл байгаа газарт шударга ёс бий болж, хөгжил хурдасдаг. Хамгийн гол нь хийж бүтээх нь чухал.

-Энэ удаагийн ИТХ-ын сонгуулиар та Согоот багт АН-аас нэр дэвшиж байна. Хэрэв сонгогдвол хамгийн түрүүн юу хийх вэ?

Би 6-р микрт 1997 оноос одоог хүртэл амьдарч байна. 6-р микрын хувьд ихэнх оршин суугчид нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг, үйлдвэртэй холбоотой хүмүүс. Хамгийн сүүлд ашиглалтад орсон хороолол. Надтай хамт Согоот багт Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нэр дэвшиж байгаа. Бид хоёр Эрдэнэт үйлдвэрт олон жил ажиллаж байгаагийн хувьд үйлдвэрийн ажилчдын зовлон, бэрхшээлийг сайн мэднэ. Тэгэхээр хамтдаа 6-р хорооллын болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал, тэднийхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө зүтгэнэ ээ.

Тэгэхээр хамтдаа 6-р хорооллын болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал, тэднийхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө зүтгэнэ ээ.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас нэрийг нь дэвшүүлсэн багийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

Одоогийн байдлаар АИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших 18 хүн тодорчихсон байна. Нэмж 11 хүнийг бүртгэхийг Сонгуулийн хороо шийдэх ёстой. Өмнөх сонгуулиар бид ИТХ-д 19 суудал авч энэ бүх бүтээн байгуулалтыг хийсэн. Тэгэхээр одоо нэр дэвшиж буй хүмүүсийг маань багаар нь дэмжихэд аймаг, орон нутгийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх боломжтой, чадвартай баг гэж үзэж байгаа. Дээрээс нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа туршлагатай Д.Одхүү, “Зэс эрдэнийн хувь” ХК-ийг босгосон Д.Алтанхуяг, чадварлаг залуу улс төрч Б.Мягмарсүрэн нартайгаа хамтраад Эрдэнэт хотынхоо хөгжлийн төлөө сэтгэл оюунаа зориулах чадвартай баг юм.

Тэгэхээр одоо нэр дэвшиж буй хүмүүсийг маань багаар нь дэмжихэд аймаг, орон нутгийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэх боломжтой, чадвартай баг гэж үзэж байгаа.

-Таны хувьд “Эрдэнэт үйлдвэр”-т ажилладаг. АН-ыг эрх барих хугацаанд танай үйлдвэр хэрхэн ажилласан бэ?

Би 19 настайдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсэгт засварчнаар ажилд орж байсан. Тиймээс үйлдвэрийн ажилчдынхаа зовлон, жаргалыг мэднэ. Үйлдвэр маань түүхий эдийн үнэ огцом уначихсан үеийг туулж байна. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Удирдлагын зарим хүмүүст би шүүмжлэлтэй ханддаг. Хэрэгжүүлж байгаа менежмент нь алдаатай байна. Алдаагаа засаасай гэдгийг нэг бус удаа хэлж, шүүмжилж байсан удаатай. Баялгийг бүтээж байгаа ажилчиддаа гол анхаарлаа хандуулж чадахгүй байна.


Тэднийг маань хянаж цагдах нь ажилчдад огт таалагдахгүй байгаа талаар ярьж байна. Манай үйлдвэрийн үүдэнд зэвсэглэсэн цагдаа зогсдог болсон байна, ажилчид интернетэд чөлөөтэй нэвтрэх эрхийг нь хязгаарласан. Авто машинаар ажилдаа ирэхгүй байх шийдвэр гарч байна гээд ажилчдын дургүйг хүргэсэн үйлдэл их хийдэг болсон. Тиймээс удирдлагууд алдаагаа засаасай гэж бодож байна. Гэтэл алдааг нь хэлсэн хүмүүсийг эсэргүү мэтээр ойлгодогт нь харамсдаг. Үйлдвэр ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх боломж бий. Энэ ажлыг тодорхой хэмжээнд хийсэн. Гэхдээ хангалтгүй байгаа. 1000 инженерийн зөвлөгөөн гэж жил бүр хийхдээ тэнд цугласан хүмүүсийн санаа оноог сонсоно гэж огт байдаггүй.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Удирдлагын баг ажилчдад таалагдахгүй бодлого баримтлаад байгаа нь АН-тай холбоогүй юм шүү гэдгийг хэлмээр байна.

Бэлдчихсэн юм уншаад шоу болгоод л дуусдаг. Үр дүн муутай. Удирдлагууд анх улс төржихгүй гэж лоозогнож байсан. Гэтэл тэд Эрдэнэтийн Ардчилсан намын удирдлагыг авахын тулд ямар байдалд хүргэв. Би үүнийг нь хүчтэй эсэргүүцсэн. Үүнийхээ хариуд маш их доромжлуулж, гүтгүүлсэн. Жишээ нь нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар намайг хулгай хийсэн мэтээр олон нийтэд тараасан. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Ерөнхий захирлын амнаас “Эрдэнэт үйлдвэр”-т улс төрч инженер хэрэггүй гэдэг үг их олон гарсан. Та бүхэн ч гэсэн хэнд зориулж хэлснийг нь мэдэж байгаа байх. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Удирдлагын баг ажилчдад таалагдахгүй бодлого баримтлаад байгаа нь АН-тай холбоогүй юм шүү гэдгийг хэлмээр байна. Энэ бол Ардчиллын үр дүнгээр ирсэн хүмүүсийн явуулж буй буруу бодлого, менежментийн алдаа. Цаг нь ирэхээр энэ талаар баримт, нотолгоотой ярина гэж бодож байгаа.

-Үйлдвэрт асуудал байгаа юм байна. Шийдэх боломж байгаа байх. Яаж шийдвэл дээр вэ?

Цаашид бид энэ алдааг засахын төлөө явна. Удирдлагын шийдвэр бол ажилчдын нийтлэг эрх ашигт нийцэх нь хамгийн чухал.



Орхон аймгийн Ардчилсан намын сонгуулийн штаб

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 0
  • 2
  • 0
  • 5
  • 0
  • 0
  • 3
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

22 cэтгэгдэлтэй


ЗочинJun 27, 2016 202.126.89.246

Зоригтой шударга хэлжээ. ГОК-н захирлууд ажилчдыг дарамтлахаа болимоор юм . Арай дэндэж байнаа. Ажилчид урд нь ийм дарамтанд байгаагуй шуу


ЗочинJun 26, 2016 162.158.91.134

маш зөв зүйл бичжээ. Дэмжиж байна.Хэн хэзээ л ингэж зоригтой ажилчдаа өмөөрч захирлуудын өөдөөс дуугардаг байлаа.Энэ үйлдвэрийн захирлууд даварсан гарууд байгаа үүнийг зогсоож өгөөрэй Дэмжиж байна. Батхуягтаа амжилт хүсье.Ийм л хүн иргэдийн төлөөлөл байх ёстой


БаттөрJun 25, 2016 112.72.12.16

Үнэнийг хэлсэн байна чи шудрага залуу шүү уурхайчид дэмжиж байгаа


ЗочинJun 25, 2016 122.201.21.81

Батхуяг Дотроо бодолтой ирээдүйтэй улс төрч шүү амжилт


ЗочинJun 25, 2016 27.123.214.95

Батчимэг авгайн балаг дуусахгуй юм па. ГОК -н захирлууд менге ихтэй байж болно. АН-г самрахаа зогсоогоорой. Хэдэн менгенд дуртай хунийг худалдаж авч болно. АН-г худалдаж авна гэвэл гонжийн жоо.


ЗочинJun 25, 2016 112.72.12.19

Эрх мэдэл албан тушаалын төлөө намаа самарсан гардаа хүн бүхэн мэдэж байгаа шүүхэд шалгуулж байгаа гар даа


ЗочинJun 25, 2016 112.72.12.31

Irgediin Hurald hichneen huuliin zaalt zurchuud devshij baigaagaa yu gehuu shudraga hun yum bol neree tataach


ЗочинJun 25, 2016 208.54.45.222

Er ni bol uls turch injener hereggui sh de, injener mun ch yumu da, bolowsrol medleg haritsaa bol bas l hetsuu hun sh de


ЗочинJun 24, 2016 27.123.214.82

Муусайн луйварчдыг хееж явуулах хэрэгтэй. Даваасамбуу тэтгэврийн евген байж, хор найруулаад л байж байна. Хорондоо хордож ухэх вий дээ


ЗочинJun 24, 2016 103.212.116.22

Зөв зөв хэдэн хүний буруу шийдвэрээс ардчилсан намын нэр хүнд унах ёсгүй шүү. Үргэлжлээд захиралаа хийнэ гэж мөрөөдөж яваа гэнэ.


ЗочинJun 24, 2016 202.179.11.10

Zow shu uildweriin ajilchidiig arai l deerelhej bga shu ene zahirluud.


zochinJun 24, 2016 112.72.12.2

demjij bna muusai ajilchidiig umuurch dugarch baigaad talarhlaa.


zochinJun 24, 2016 112.72.12.2

ene darga nar muusain ajilchidiig unen doosh n huuj baigaa uym shuu.Saynii darga nart ugsun ih muhgu bolon ajilchidad ugsun baga mungnuus bolj AH namiin ner hund ajilchidiin dund ih unasan shuu


zochinJun 24, 2016 112.72.12.1

demjij bna muusai ajilchidiig umuurch dugarch baigaad talarhlaa.


ЗочинJun 24, 2016 202.55.191.76

бас нэгэн үлгэр ярьдаг ах гараад ирж дээ хөөрхий


ЗочинJun 24, 2016 103.212.116.213

Худлаа


ЗочинJun 24, 2016 122.201.21.81

irgediin hurald suuh tiim saihan bainuu batkhuyagaa


ЗочинJun 24, 2016 27.123.214.86

Батхуяг захирлуудыг долигонохгуй шударга унэнийг нь зоригтой хэлж чаддаг хун байна. Амжилт ГОК-н дарга нар ч даварч байгаа шуу


зикаJun 24, 2016 112.72.12.1

Хутган үймүүлэгч гар


ЗочинJun 24, 2016 202.179.11.10

Шударга зарчимтай залуу шуу


ЗочинJun 24, 2016 183.177.100.10

Амжилт


эбоJun 24, 2016 162.158.91.134

Батхуяг бол зөв бодолтой чадвартай залуу,Согоот багийнхан энэ хүүгээ дэмжихыг уриалж байна.